Энэтхэг 2020 онд Хятадыг гүйцнэ
2020 оны нэгдүгээр сарын 1-н гэхэд Энэтхэг улс хүн амын тоогоороо дэлхийд тэргүүлэгч Хятад орныг гүйцэж түрүүлнэ гэсэн судалгааны дүнг НҮБ мэдэгдлээ. Тэр үед хоёр орны хүн амын тоо 1.6 тэрбум болох юм. Гэсэн ч судлаачдын үзэж буйгаар Энэтхэгийн хүн ам цаашид тогтвортой өсөн нэмэгдэх ба Хятадын хүн амын өсөлт буурах төлөвтэй байгааг онцолжээ.
Нийслэл Шинэ Дели хотод л гэхэд ганцхан жилийн дотор хагас сая хүүхэд мэндэлсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Сүүлийн арван жилийн дотор тус улсын хүн ам 181 саяар өссөн байна. Олон улсын байгууллагуудын судалгаанд “Энэтхэгийн хүн амын 44 хувь нь ядуу, нэн ядуу. Засгийн газраас хүүхэд төрүүлсэн эхэд улиралд 250 мянган ам.долларын нөхөн төлбөр олгодог нь төрөлт ихсэх гол шалтгаан болсон” гэж дүгнэжээ.
Түүнчлэн НҮБ-ын тогтоосноор 2050 он гэхэд дэлхийн хүн амын тоо 7 тэрбумаас 9.6 тэрбум болтлоо өснө гэв. Хүн амын хурдацтай өсөлт нь голдуу хөгжиж буй орнуудад тохиолдож байгаа бөгөөд ялангуяа Азийн орнуудад өндөр байгаа тухай НҮБ-аас мэдэгдсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ