Ирак руу нисгэгчгүй онгоц илгээв
АНУ өнгөрсөн ням гаригт Ирак улс руу 90 гаруй цэргийн зөвлөхөө илгээсэн бол энэ долоо хоногийн эхээр Багдад руу тусгай 100 хүнтэй баг явуулна гэж Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жон Кирби мэдэгдсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Тэрбээр “Өчигдөр 19.00 цагийн орчимд 80 орчим нисдэг тэрэг, 20 гаруй нисгэгчгүй онгоц Багдадын хил орчимд амжилттай газардав. Тэд Ерөнхийлөгч Жаляль Талабани болон Барак Обамагийн эцсийн шийдвэрийг хүлээж буй” гэж хэлжээ.
Иракийн хэт даврагч “Левантын лалын улс” бүлэглэл хэд хоногийн өмнө Халифийн вант улс байгуулсанаа мэдэгдсэн юм. Тус бүлэглэл өчигдрийн байдлаар Багдадын хойд хэсэгт орших Найнава мужийг эзэлж, хяналтаа тогтоосон байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ