Салан тусгаарлагчдыг Орос зэвсгээр хангасан гэв
Пентагонд болсон шуурхай хуралдааны үеэр НАТО-ийн генерал Филип Бридлав Орос болон Путин Украины зүүн хязгаарт зэвсэг барин тэмцэж буй салан тусгаарлагч, Оросын талыг баримтлагчид, босогчдод зэвсэг нийлүүлсэн гэж хэлжээ. Тэрбээр “Оросын тал Украины хил дагуу байгаа босогчдод агаараас эсэргүүцэн хамгаалах хэрэгсэл болон бусад зэвсэг нийлүүлсэн нь илэрсэн ч Путин үгүйсгэж байна” хэмээв.
Генерал Бридлав “Бид Украины зүүн хил дээр болж буй үйл явдлаас хуягт тээвэрлэгч, агаараас эсэргүүцэн хамгаалах хэрэгсэл ашиглаж байгааг харж байна. Эдгээр зэвсгийг украины хилийн зүүн талд оросууд өнгөрсөн жил хээрийн сургуулилт хийж байхдаа ашигласан бол одоо тэдгээр зэвсгүүд босогчдын гарт байна” гэжээ.
Украин Оросын хил орчимд оросын 10 мянга гаруй тусгай хүчин төвлөрөөд буйг АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хейгл мэдэгдсэн байна. Хейгл “Би Бридлавтай санал нэг байна. Путиний тушаалаар Оросын Батлан хамгаалахын яам Оросын талыг баримтлагчид болон салан тусгаарлагч нарыг зэвсгээр хангасан. Орос хээрийн сургуулилтад ашигласан техник, зэр зэвсэг ямар шалтгаанаар тэдний гарт орсон нь ойлгомжгүй. Тэд хулгайлсан гэж бодохгүй байна. Орос нэг болзолтойгоор зэвсэг нийлүүлсэн” гэж ярьсан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ