Месси: Пенальтид л хүргэхгүй юм шүү гэж бодсон

img

Дэлхийн шилдэг хөлбөмбөгчийн шагналыг дөрвөн жил дараалан хүртсэн Лионель Месси өчигдөр Швейцарийн эсрэг тоглолтын шилдгээр нэрлэгдсэн билээ. Тэрбээр пенальти цохихоос ердөө хоёрхон минутын өмнө Ди Марияд гоолын дамжуулалт өгснөөр багтаа ялалт авчирсан юм. Харин тоглолтын дараагаар пенальтид л хүргэхгүй гэж бодсоноо хэлсэн байна.

“Манай баг пенальтийн тухай бодоогүй. Тиймээс нэмэлт цаг дуустал гүйж, зүтгэж тоглосон. Нэмэлт хоёрдугаар үе өндөрлөх дөхөж байхад “Юу ч байж болно. Гэхдээ пенальтид л хүргэхгүй шүү” гэж би бодсон. Пенальти гэдэг чинь сугалаа л гэсэн үг. Энд сохор азтай нь л сайн сугалаа татчихдаг талтай. Энэ дэлхийн аваргын олон тоглолт нэмэлт үе сунгаж, ширүүхэн болж байна. Хамгийн гол нь бид хожлоо. Цаашид л хожно гэж найдья” гэж Месси өгүүлжээ.

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ