УИХ-ын гишүүд хаврын чуулганыг дүгнэлээ
УИХ-ын хаврын чуулган өчигдөр хаалтаа хийсэн билээ. Энэ үеэр УИХ-д суудалтай нам, эвслийн бүлэг болон бие даагч гишүүдийн төлөөлөлөөс УИХ-ын хаврын чуулган хэр үр дүнтэй ажилласан гэж бодож байна? гэсэн асуултыг тавьсан юм.
УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл: УИХ-ын хаврын чуулган нэг их сайхан болчихлоо гэж хэлэх үндэс алга. Ажлынхаа хагас нь л хийгдлээ. Яагаад ингэж байна вэ? гэхээр хаврын чуулганаар хэлэлцэх асуудлаа уртын чуулганаар хэлэлцэх бэлтгэл хангаагүй. Бэлтгэл хангагдаагүй олон хууль орж ирсэн. Үүнээс гадна Засгийн газраас өргөн барьсан хуулиуд шаардлага хангахгүй байна. Чухал, чухал гээд л нэн даруй хэлэлцэнэ гэдэг ч уг хуулийг хэлэлцээд ирэхээр батлах үндэслэлгүй болж байгаа. Тухайлбал, Өрийн удирдлагын тухай хууль гэж бүтэхгүй хууль байна.
ы
Өрийг хэт ихэсгэхээр бодлогын хувьд алдаатай болж байгаа юм л даа. Нилээд хууль дээр цаг авч байна. Жишээлбэл, Ашигт малтмалын хуулийг өмнө нь нэг оруулж ирсэн нь унаад дахиж оруулж ирж байна. Боловсруулалт дутаж, бодлогын хувьд тохирчихоор зүйлгүй болохоор хэлэлцүүлгийн явцад их удаж байна. УИХ Засгийн газрын оруулж ирсэн санал бүрийг батлах гэж дайрсан. Энэ бол буруу. Парламент гэдэг Засгийн газраа барьж ажилуулах, Засгийн газар нь ингэж дураараа авирлаж, засаглал хууль хэрэгжүүлэх үүргээсээ “халиад” УИХ-тайгаа мөчөөрхөж байгаа нь улс оронд их хохиролтой.
ы
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Би бол хангалтгүй ажилласан гэдгийг шууд хэлнэ. Яг хувиар тооцоод ярьвал харамсалтай тоо гарна. УИХ бол Монголын ард түмний асуудлыг шийдэх гэж гарч ирсэн бүтэц. Гэтэл зарим тохиолдолд УИХ ард түмний асуудлыг шийдэх бус өөрсдөө бэрхшээл болчихоод байгаа нь харамсалтай. Эцэс төгсгөлгүй л баахан томилгоо, халаа сэлгээ ярьлаа.
ы
Холиод солих гэж байгаа бол хурдан соль. Юунд нь хатаж үхэх гэж байгаа юм шиг ингэж татганадаг байна аа. Асуудлаа ярьмаар байна. Асуудлаа ярихдаа гаргалгаатай, тооцоо, үндэслэл, судалгаатай, эрдэмтдийн буюу тухайн асуудлыг илүү сайн мэддэг хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гаргуулбал талцаж маргах нь багасна.
ыб
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: УИХ-ын хаврын чуулганд ямар дүн тавих вэ гэж сэтгүүлчид өнөөдөр /өчигдөр/ маш их асууж байна л даа. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл хаврын чуулган F дүнтэй ажиллаа гэж биднээс түрүүлж дүн тавьж байна. Миний хувьд дүн тавихаасаа илүү ард түмний өмнө тулгараад байгаа асуудлуудыг шийдэх тогтоолын төслүүдийг хэлэлцэж, баталж чадсан уу гэдэгт илүү акцент өгмөөр байгаа юм.
ы
Өнөөдөр /өчигдөр/ УИХ-ын дарга, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын хэлж байгаагаар УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд УИХ-ын гишүүн, Засгийн газраас өргөн барьсан асуудлуудыг жагсаахаар урт дараалал болдог. Тиймээс 3/1 нь батлагдлаа гэхэд F, тал хувь нь батлагдлаа гэхэд В үнэлгээ тавьдаг жишээтэй. Тэгэхээр гишүүдийн өргөн барьсан хууийн төслийг энэхүү жагсаалтад оруулмааргүй байна. Ийм болохоор би хийсвэр үр дүнг харалгүйгээр амьдралд хэрэгцээтэй зүйл хэлэлцсэн үү гэдгийг хармаар байна. Өнөөдөр УИХ-ын гишүүд, иргэд маш их талцаж, хаврын чуулганаас эхлээд улс төржсөн.
ы
Талцал багадаагүй ийм үед УИХ-ын гишүүд талцалыг бий болгохгүй байх балансыг хангаж ажиллах ёстой. Нэг ухарлаа гэхэд урагшаа хоёр алхдаг баймаар байна. Шударга ёс эвслийн бүлгийн хувьд “Өршөөлийн тухай” хуульд ач холбогдол өгч хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын эхэнд оруулахаар ажилласан ч цаг хугацааны хувьд амжсангүй. Үүнд бид шүүмлжлэлтэй хандаж байгаа. Миний хувьд өргөн барихаар төлөвлөсөн хуулийн төслүүд их байгаа.
ы
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: УИХ-ын хаврын чуулган 4-р сараас хойш хуралдан өнөөдөр /өчигдөр/ завсарлага авч байгаа. Хаврын чуулганы явцад маш олон асуудал хэлэлцсэн. Эдийн засгийг эрчимжүүлэх, эрх зүйн шинэчлэлтэй холбоотой томоохон хуулиуд байгаа. Эдгээрийг яаруу сандруу гаргах ёсгүй. Хэлэлцүүлэг явуулж, иргэдийн саналыг авах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Яаруу сандруу гаргасан хуулиуд бушуу туулай борвиндоо баастай гэдэг шиг дандаа цоорхойтой байдаг.
б
Тийм учраас бид намрын чуулганаар олон асуудлыг авч хэлэлцэн. Эдийн засгийг эрчимжүүлэхтэй холбоотойгоор олон хуулийн төслүүп хэлэлцэгдэлгүй орхигдсон. Шаардлагатай гэж үзвэл 8-р сард ээлжит бус чуулганыг хуралдуулах байх. УИХ-ын бие даагч гишүүд болон МАН-ын гишүүд хаврын чуулган сайн ажилласангүй гэж үзэж байгаа юм.
ы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ