“Нээлттэй шүүх” хэлэлцүүлэг болов

img

Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс Ерөнхийлөгчийн Тамгын газрын болон УИХ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах алба, Парламентын сэтгүүлчдийн холбоотой хамтран өнөөдөр “Нээлттэй шүүх” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

ө

Хэлэлцүүлэгт ШЕЗ-ийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга П.Мэндсайхан, Шүүхийн ХМОНХХ-ийн дарга Л.Бямбаа, Шүүхийн захиргааны хэлтсийн дарга С.Энхбаяр, Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын албаны дарга Н.Мөнхзул, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын ХМОНХХ-ийн дарга П.Сайнбилэг, Парламентын сэтгүүлчдийн холбооны тэргүүн сэтгүүлч Ж.Алтангэрэл нар оролцлоо.

ө

Хэлэлцүүлгээр  “Шүүхийн тухай багц хуулийн онцлог, зохицуулалт”, “Шүүхийн тухай багц хуулийн үзэл баримтлал”, “Шүүхийн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт”, “Шүүгчийн сонгон шалгаруулалт” зэргийн тухай холбогдох мэргэжилтнүүд илтгэж, сэтгүүлчидтэй хэлэлцүүлэг өрнүүлэв.

ө

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ