Эвлэрүүлэн зуучлагчид 1000 гаруй гомдол шийдвэрлэжээ
Шүүхийн тухай багц хууль өнгөрөгч 2013 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Эдгээр хуулийн нэг нь “Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль”. Уг хууль хэрэгжиж, Иргэний хэргийн шүүхүүдэд орон тооны болон орон тооны бус эвлэрүүлэн зуучлагч ажиллаж байгаа.
б
Энэ хүрээнд 400 гаруй эвлэрүүлэн зуучлагчийг бэлтгэжээ. Үүнээс 42 эвлэрүүлэн зуучлагч орон тооны ажилтнаар буюу Иргэний хэргийн анхан шатны шүүхүүдэд тус бүр нэг, Дүүргийн иргэний хэргийн нэг, хоёрдугаар шүүхэд тус бүр таван шүүгч ажиллаж байгаа аж.
ө
Эвлэрүүлэн зуучлагчид нийт 1800 орчим өргөдөл гомдол хүлээн авч, 50 гаруй хувийг шийдвэрлэсэн байна. Эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаа нь шүүн таслах ажиллагааны ачааллыг бууруулах ач холбогдолтой ба уг үйл ажиллагааг явуулж эхэлснээр шүүхийн ачаалал тодорхой хэмжээгээр багассан гэж мэргэжилтэн онцолж байгаа юм.
б
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ