Петр Порошенко: Би Путиний өмнө сөгдөхгүй бас гэдийхгүй

img

Украины шинэ Ерөнхийлөгч Петр Порошенко өнгөрсөн амралтын өдөр “CNN” агентлагт ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргье.

6

-Ярилцлагынхаа эхэнд Украинд хямрал гарсан гол шалтгааны тухай асуумаар байна. Сүүлийн 7-8 сарын турш Украины дотоодын асуудал олны анхааралд байсан. Бид ч ямар шалтгаанаар хямрал эхэлсэн, хэн гэгч эрхмээс эхлэлтэй гээд л бараг бүх салбарын мэдээлэлтэй боллоо. Та энэ улсыг хэцүү цагт удирдаж байна. Таны бодлоор хямрал хэнээс эхтэй вэ?

-Би асуудал, хямрал, цус, нулимс, уур хилэн гээд л хүнээс гарах бүхий л сэтгэл хөдлөлтэй үед Украиныг удирдаж байна. Украин жилийн өмнө аз жаргалтай байсан. Харин одоо учир утгагүй уур хилэнтэй улс болон хувирлаа. Би гайхаж байна. Тэд юуны төлөө ингэтлээ дайтаж, цус урсгана вэ. Заавал дэлхийн III дайн Украинд эхлэх учиртай гэж үү. Украин заавал тусламж хүлээн авдаг сул дорой улс болох ёстой гэж үү. Бид өмнөх шигээ Орос, АНУ гээд л гүрнүүдтэй нөхөрсөг, найзын хувиар хандаж болохгүй гэж үү гээд л маш олон зүйлийг бодоод бодоод хариултыг олж чадахгүй байна. Янукович энэ бүхэнд буруутай гэж олон улс ойлгож байгаа ч түүнийг төрийн тэргүүнээр ажиллаж байхад Украин жаргалтай байсан. Харамсалтай нь нэг талыг барьснаас болж, ард түмэн хөдөлж эхэлсэн. Янукович энэ бүхнийг тооцоолоогүй нь түүний буруу. Тэр үед л Янукович бууж өгсөн бол Украинд арай ч бууны дуу сонсогдохгүй байсан. Украинд хямрал эхэлсэн нь Янукович, ард түмэн өөрсдөө буруутай. Украин хүмүүс Оросын төрийн далбааг мандуулан эх газраа хүчирхийлсэн нь тэдний буруу. Киевт эхэлсэн мөргөлдөөн заавал зүүн хязгаарт хүрэх ёсгүй байсан. Одоо Киев амар амгалан байна. Харин ямар ч шалтгаангүй хий хөөрсөн залуусын буянаар Украины зүүн хязгаар юу болж хувирав. Одоогийн нөхцөл байдал дээр авч үзвэл зүүн хязгаарт аймаар гэх үг ч багадмаар.

5

-Тэгэхээр Украины хямралд 100 хувь Януковичийн буруу биш гэсэн үг үү. Түүдгээс үсэрсэн оч Украины зүүн хязгаарт эмх замбараагүй байдал үүсгэсэн бололтой ?

-Тиймээ. Удирдагч хүн уян хатан байх учиртай. Хатуу цагт хатуу байх хэрэгтэй. Таны хэлдгээр шалтгаангүй ассан түүдгийг унтраахын тулд их хүч хэрэгтэй байна.

5

-Хэрвээ Янукович ямар ч шалтгаангүйгээр явсан шигээ буцаж ирвэл та яах вэ?

-Би сонгуульд ялалт байгуулсан нэг шалтгаанаа хэлье. Януковичийг ард түмний өмнө авчирч ял асуух болно гэдгээ амласан нь санал авахад минь нөлөөлсөн. Тэр ямар ч шалтгаангүйгээр эх орноосоо дүрвэсэн. Ямар ч шалтгаангүйгээр ирж, дахин хямралын түүдэг дээр тос нэмвэл хуулийн дагуу шийтгэх болно. Би амласан, ард түмэндээ.

5

-Украин болон та АНУ-тай түншлэлээ өргөжүүлж, бүх салбарт хамтран ажиллахаар болсон нь Орост шууд дарамт үзүүлсэн. Энэ бүх явдлын дараа Украин-АНУ-Орос гурвын харилцаа муудаж буй. Нэг талыг барих нь таны сонголт уу?

-Орос Украины хямралд буруутай. Үгүй, үгүй гэх үгээр далимдуулж, эх газрыг минь эзлэхийг оролдож байна. Санал хураалт гэх цаасан дээр бичсэн тоогоор Крымийг эзэлсэн. Украины арми Оросын дэргэд хүч султай. Гэнэтийн дайралтаас урдчилан сэргийлэх нь миний үүрэг. Ард түмнээ хамгаалах хэрэгтэй. Тиймээс л АНУ болон Обаматай харилцаагаа өргөжүүлж буй. АНУ ч амласандаа хүрч Украинд хамгийн чухал эдийн засгийн тусламж үзүүлж буй.

5

-Та Ерөнхийлөгч болсныхоо дараа Путинтэй нэг удаа биечлэн уулзаж, хоёр удаа утсаар ярьсан гэсэн?

-Тиймээ. Би Путинээс ганцхан зүйл хүссэн, эх орныг минь тайван байлга гэж. Украин доторх хямралаа бусдын тусламжгүйгээр шийдвэрлэхийг хүсч байна. Хэний ч тусламжгүйгээр. Би Путиний өмнө сөгдөхгүй бас гэдийхгүй.

5

-НҮБ, Европын холбоо, НАТО-ийн удирдлагууд Украинд тусламж үзүүлэхээ эртнээс мэдэгдсэн. Шаардлагатай бол цэрэг, армийн гол хүчээ хил орчимд төвлөрүүлэх хүсэлтэйгээ?

-Би хэллээ. Украин дотоод хямралаа өөрсдөө шийдвэрлэхийг хичээж байна.

5

-Өнгөрсөн долоо хоногт Украин Европын холбоонд нэгдэж батламжаа гардан авсан. Энэ бүх сайн явдлын дараа Украины ард түмний царайнд инээмсэглэл тодорсон?

-Европын холбоо бол Украины хувьд алтан боломж. Хамгийн эхэнд л хэрэгжүүлсэн ажил бол Украины ард түмэн Европын 28 оронд визгүй, чөлөөтэй нэвтрэх боллоо.

6

-Таны улс төрийн карьер их хожуу эхэлсэн. Бизнесийн түүх хэдэн боть ном шиг. Ерөнхийлөгч болсны дараа бизнесээ яав?

-Улсын дайтай чухал биш гэж бодож байна.

6

-Шууд асуумаар байна. Крымийг хэзээ буцаан авах. Салан тусгаарлагч нарын гарт орсон зүүн хязгаарын хотуудаа эргүүлэн авах асуудал?

-Би Ерөнхийлөгчийнхөө бүрэн эрхийн хугацаанд Украины газар нутаг бүрэн бүтэн байх болно гэдгээ амлья. Украины газар нутагт ямар ч эрх мэдэлтэй нэгэн халдахыг би зөвшөөрөхгүй.

5

-Украины парламентын гишүүдийн тухай?

-Парламентын гишүүд шударга үнэнч байхыг би шаарддаг. Тэд өмнөх засагтаа ямар байсан нь надад хамаагүй. Харин одоо миний удирдлага дор ажиллаж буй бол миний зааврын дагуу байх учиртай. Эхний ээлжинд авлига, хүнд суртал гаргасан хэнийг ч би өршөөхгүй. Төр ард түмнийхээ өмнө бөхийдөг байх учиртай.

6

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ