“Сантис” төв оюутнуудаасаа хууль бусаар мөнгө нэхдэг байжээ
ШӨХТГ-аас Сантис боловсролын академи ХХК-д гомдол гаргасан 40 иргэний өргөдлийн дагуу хяналт шалгалт хийжээ. Тус сургалтын төвөөс сургалтын төлбөрийн талаарх мэдээллийг худал, зөрүүтэй мэдээлсэн, сургалтын төлбөрийг нэмж оюутан тус бүрээс 310.000 төгрөг төлөхийг шаардсан нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай болон Зар сурталчилгааны тухай хуулийг зөрчсөн үйлдэл болохыг шалгалтаар тогтоожээ.
б
Тодруулбал, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12.8-д үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчээс хэрэглэгчид бараа, ажил, үйлчилгээтэй холбоотой худал мэдээлэл өгөхийг хориглоно. 12.9-т бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно. Зар сурталчилгааны тухай хуулийн 7.2.3-т хангалттай тодорхой мэдээллийг орхигдуулан, эсхүл мэдлэг, туршлага дутмаг буюу итгэмтгий байдлыг нь ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан зар сурталчилгааг зүй бус зар сурталчилгаанд тооцно гэж заасныг тус тус зөрчсөн болох нь тогтоогдсон байна.
ө
Зөрчил гаргасан Сантис боловсролын академи ХХК-д улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, Б.Уранзаяа нарын 40 иргэнийг 12.400.000 төгрөгөөс чөлөөлүүлэн, дипломыг нь олгуулсан байна.
б
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ