Гадаадад зуучилдаг компаниуд тусгай зөвшөөрөлгүй байжээ

img

Гадаад улсад сургууль болон ажилд зуучлах, гадаад хэлний сургалт явуулдаг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсээс шалгалт хийжээ.

ө

Хяналт шалгалтад хамрагдсан нэр бүхий 26 аж ахуй нэгж нь Аж ахуйн үйл ажиллагааны тухай хуулийн 15.7.7 дахь заалт буюу “гадаад улсад боловсрол эзэмшүүлэх, сургалтад хамруулахад зуучлах үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлнэ” гэснийг зөрчин, тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан байна.

ө

Мөн "Оюуны хөгжлийг дэмжих амжилт ололт төв" ТББ, "Дэлхийн төв цэг" ТББ, "Гомонгу" ХХК нь өөрийн нэрийг олон нийтэд өөрөөр зарлан, сурталчилж байсан зөрчил илэрчээ. Энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.2-т заасан “өөрийн бараа бүтээгдэхүүний талаар худал, зөрүүтэй мэдээлэх, эсхүл үнэн байдлыг гуйвуулах зэргээр бусдыг төөрөгдүүлэхийг хориглоно” заалтыг зөрчиж буй юм.

а

Түүнчлэн "Ворлд кореа" ХХК, "Оюуны хөгжлийг дэмжих амжилт ололт төв" ТББ, "Ай Эн И Си Эс" ХХК, "Ньювойс" ХХК, "Шинэ зууны гүүр" ХХК, "Ди эн Пи" ХХК, "Оазисканад" ХХК, "Гомонгу" ХХК, "Хэлп интернешнл" ХХК, "Гэгээн орчлон" ХХК, "Монголын боловсрол залуучууд солилцооны үндэсний ассоциаци" ТББ, "Бодит алхам интернэйшнл ХХК, "Гэгээн ундарга холбоо" ТББ, "Ийзи Доор" ХХК, "Дэлхийн төв цэг" ТББ, "Ай эйч Си" ХХК нь зуучлалын үйлчилгээний төлбөрийг америк доллараар тооцож авдаг байна. Ингэснээр Төлбөр тоoцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1 буюу  “бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчилахыг хориглоно” заалтыг зөрчиж байжээ.

а

Энэхүү үйлдэл нь мөн Өрсөлдөөний тухай хуульд хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэхийг хориглоно гэж заасныг зөрчиж байгаа юм. ШӨХТГ-ын улсын байцаагч нар дээрх зөрчлүүдийг тогтоож, 2014.06.03.-ны өдрийн 7/89 тоот дүгнэлт гаргасан ба зөрчлийг арилгуулахаар байгууллага бүрт нэг сарын хугацаатай албан шаардлага хүргүүлсэн тухай мэдээллээ.

ө

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ