“Х.Баттулгыг Үндсэн хуулийн цэцэд шалгуулна”
УИХ-ын гишүүн Х.Баттулгыг Үндсэн хуулийн цэцэд шалгуулахаар өргөдөл гаргасан тухай мэдээллийг өнөөдөр “Залуу хуульчдын холбоо” ТББ-аас сэтгүүлчдэд өглөө.
ө
Тус ТББ-ын төлөөлөл А.Гантамир хэлэхдээ “Х.Баттулга гишүүний эсэргүүцээд байгаа нарийн царигийн асуудлыг бид ч гэсэн эсэргүүцэж байгаа. Түүнийг дэмжиж байна. Монгол Улсад өргөн, нарийн царигтай төмөр зам тавих асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж, асуудлыг хөндөх учиртай. Гэтэл Х.Баттулга гишүүн улс төрийн байр сууриар асуудлыг гаргаж тавьж байна. Энэ нь ард иргэдийг хоёр талцуулан, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна” гэж ярилаа.
б
Мөн “100 чухал сэдэв” нэвтрүүлэгт иргэдийн санаа бодлыг оруулалгүй хэт нэг талын байр суурийг түлхүү тусгасан байсан. Монгол Улсын төрийн албан хаагч энхийг эрхэмлэх бодлоготой байх ёстой. Үүнийг үл ойшоосон учраас Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргаж байгаа юм гэв.
ө
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ