Ц.Мөнхбаяр нарын өмгөөлөгч халдлагад өртжээ

img

“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын хэргийг өнгөрөгч зургаадугаар сарын 27-ны өдөр Улсын Дээд шүүхэд хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

ө

Тэгвэл өнөөдөр “Гал үндэстэн” холбооны гишүүд хэвлэлийн хурал зарлаж, Ц.Мөнхбаяр нарын өмгөөлөгч  гадны нөлөөтэйгөөр шүүх хуралд орж чадаагүй талаар мэдээллээ. Тэд үүнийг улс төрийн зохион байгуулалттай гэж үзэж байгаа аж. Учир нь шүүх хурал болохоос нэг өдрийн өмнө буюу өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Ц.Мөнхбаяр нарын хэрэг дээр ажиллаж байсан Ц.Энхбаяр өмгөөлөгч  халдлагад өртсөн гэнэ. “Гал үндэстэн” холбооны дэд тэргүүн Я.Хундаганай “Пүрэв гаригт Ц.Энхбаяр өмгөөлчийг ажлаасаа гарахад нь, хэн нэгэн этгээд араас нь түүний толгой руу цохиж, ухаан алдуулсан. Үүний улмаас тэрбээр “тархиндаа хүнд гэмтэл авсан” оноштойгоор Баянгол дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Бид үүнийг санамсаргүй тохиолдол гэж үзэхгүй байна” гэж ярилаа.

ө

Мөн тус холбооныхоныг гүтгэн, доромжилж, нэг талыг баримталсан нэвтрүүлэг удаа дараа хийж буй нэр бүхий телевизид хариуцлага тооцно гэдгээ илэрхийлсэн юм.

ө

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ