Ерөнхий сайд Завханы Засаг даргад сануулга өгөв
Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр аймгуудын Засаг дарга нартай цахим хурал хийсэн.
б
Тэрбээр энэ үеэрээ Завхан аймгийн Засаг дарга Ж.Жамъяантивд хатуу сануулга өгөв. Түүнийг Завхан аймгийг Улаанбаатар хоттой холбох хатуу хучилттай замыг болохгүй, бүтэхгүй хэмээн Шинэчлэлийн Засгийн газрын бодлогыг мушгин гуйвуулж байна гээд Төрийн бодлоготой санал нийлэхгүй бол ажлаа өгөхийг сануулав.
ө
Мөн хуулийн дагуу Завхан аймгийн ИТХ-д Засаг дарга Ж.Жамъянтивийг огцруулах албан бичиг хүргүүлэхээр болсноо мэдэгдсэн юм.
ө
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ