Улаанбаатарт 22 хэм дулаан
Өнөө маргаашдаа баруун болон зүүн зүгийн нутгаар бороо орж, өдөртөө говийн бүсийн нутгаар халахыг малчид ард иргэдэд анхааруулж байна.
g
Баруун зүгийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун зүгийн нутгийн зарим газраар, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 20-25 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.
f
Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 21-23 хэм дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт 11 хэм дулаан, харьцангуй чийг 59 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ