Эрдоан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдэв
Туркийн өнөөгийн Ерөнхий сайд Рэжэп Тайип Эрдоан ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдэж, ард түмнээсээ дэмжлэг хүссэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдын “Арчим” нам Эрдоанд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг санал болгож, 100 хувийн саналаар дэмжсэн юм.
Тэрбээр өчигдөр “Арчим” намын XXV чуулганд оролцох үеэрээ “Би намынхаа нэр төрийг өндөрт өргөж, ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буйгаа мэдэгдэж байна. Нам намайг дэмжсэн учир би бүхий л чадлаараа хичээж, агуу удирдагч болохыг тулд хичээх болно” гэж хэлжээ.
1
Чуулганы үеэр Ерөнхийлөгч Абдулла Гюль Эрдоаныг төрийн тэргүүнээр сонгогдох нь улс оронд хэтэрхий аюултай хэмээн мэдэгдэв. Харин нийслэл Истанбул хотод Ерөнхий сайдыг эсэргүүцсэн олон мянган иргэн жагсаал зохион байгуулж “Ерөнхийлөгч болохын тулд ийм их цус урсгалаа гэж үү” хэмээн орилолдож, Facebook, Twitter, Instagram, Youtube.com зэрэг олон нийтийн сүлжээг нээхийг шаардсан байна.
Өнгөрсөн хоёрдугаар сард олон нийтийн сүлжээгээр улсын нууцын зэрэглэлтэй материал удаа дараа цацагдсан хэмээн Ерөнхий сайд хаахаар шийдвэрлэсэн юм.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ