В.Пүрэвдорж Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ
Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.Пүрэвдорж энэ сарын 1-ний өдөр тус улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Дидиер Буркхалтерт Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ.
а
Элчин сайд В.Пүрэвдорж Ерөнхийлөгч Дидиер Буркхалтерт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн халуун дотно мэндчилгээг уламжилж, Монгол, Швейцарийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллах болно гэдгээ илэрхийлсэн байна. Итгэмжлэх жуух бичиг барих ёслолын дараагаар Ерөнхийлөгч Д.Буркхалтер Элчин сайд В.Пүрэвдорж нар хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилциж, хамтын ажиллагааг эдийн засаг, худалдааны салбарт өргөжүүлэх нөөц бололцоотой хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн тухай ГХЯ-аас мэдээллээ.
х
Энэ онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жил, мөн Монгол Улс дахь Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны 10 жилийн ой тохиож буй юм байна. Итгэмжлэх жуух бичиг гардуулах ёслолд Швейцарийн Холбооны Канцлер хатагтай Корина Касанова, Швейцарийн Ерөнхийлөгчийн Алба болон Гадаад хэргийн яамны төлөөлөгчид болон Монгол Улсын Элчин сайдын яамны ажилтнууд оролцжээ.
а
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ