Ц.Дамдинсүрэнгийн охиныг “Хубилай хаан” медалиар шагнав
Нэрт эрдэмтэн, зохиолч Ц.Дамдинсүрэнгийн охин А.Д.Цендинад монгол хэл, бичгийн соёлыг түгээн дэлгэрүүлэх их үйлсэд орлуусан хувь нэмрийг нь үнэлэн Шинжлэх ухааны академийн дээд шагнал “Хубилай хаан” алтан медалийг гардуулжээ.
а
Тэрбээр аавынхаа гэгээн дурсгалд зориулан “Монгол үсэг бичгийн дээж” зургаан бүлэгт номыг туурвиж, монгол, орос хэл дээр хэвлүүлэн гаргасан юм. Тус номонд Монгол Улсын нутагт сүүлийн хэдэн зуун жилийн турш хэрэглэж байсан төвд хэл бичиг, түүнийг сурч байсан монголчуудын өв сан ухааны дээж, түүнчлэн самгарьд, төвд хэлийг галиглах ёс. Уг хэлээр ном, судар бичиж байсан жишээ төдийгүй манж, хятад үг үсэг бичгийг буулгах ёс болон тод, соёмбо, хэвтээ дөрвөлжин үсэг зэргийг багтаасан бүтээл билээ.
а
А.Д.Цендина нь Москвагийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Москвагийн Хүмүүнлэгийн их сургуульд багшилдаг аж.
ө
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ