Си Жинпин Өмнөд Солонгост ирлээ
БНХАУ-ын дарга Си Жинпин Бээжингийн цагаар 7.00 цагт Өмнөд Солонгосын нийслэл Сөүлийн олон улсын нисэх буудалд газардаж, албан ёсны айлчлалаа эхлүүлсэн тухай “Yonhapnews.co.kr” мэдээллээ. Си Жинпин болон албаны хүмүүсийг тус улсын Ерөнхий сайд Чун Хон Вон хүлээн авч, Ерөнхийлөгч Пак Ын Хэгийн байрлаж буй Хөх ордон руу дагуулан явсан байна.
1
Хоёр орны тэргүүн уулзалтын эхэнд Хойд Солонгосын цөмийн зэвсэг болон саяхан харвасан ойрын болон дунд тусгалын пуужингийн асуудлаар ярилцаж, байр сууриа илэрхийлсэн аж.
Си Жинпин Пхеньяныг буруутгаж, Ким Чен Уныг заналхийлэл хүчирхийллээ зогсоохыг шаарджээ. Тэрбээр “Миний айлчлалыг эсэргүүцэж пуужин харвасан нь болчимгүй үйдэл. Хятад болон Хойд Солонгос олон жилийн турш нөхөрсөг харьцаатай байсныг мартах учиргүй” гэж хэлжээ.
Маргааш Си Жинпин, Пак Ын Хэ нар Солонгосын хойгийн асуудлаар ярилцахаар төлөвлөсөн нь хойдуудын дургүйцлийг хүргээд буй.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ