Хотын дарга хар тамхины эмчилгээнд хамрагджээ
Канадын Торонто хотын захирагч Роб Форд 54 хоногийн хугацаатай хар тамхины эмчилгээ хийлгэсний эцэст өчигдөр ажилдаа орсон тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Өнгөрсөн тавдугаар сард хотын дарга хар тамхи хэрэглэдэг байсан нь олон нийтэд илчлэгдсэний дараа өөрийн хүсэлтээр эмчилгээнд хамрагджээ.
2010 онд Форд хотын даргаар сонгогдсоны дараа тус улсын Ерөнхий сайд Стивен Харпер түүнийг “Жинхэнэ гажигтай амьтан” хэмээн тодорхойлж байсан юм.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Фордын хар тамхи татаж буй дүрс бичлэг хэвлэл мэдээллээр цацагдсаны дараа түүний албан тушаал ганхаж эхэлсэн ч тэрбээр огцроогүй билээ.
Дээрх бичлэгийг анх хотын дарга үгүйсгэсэн ч цагдаа нар хар тамхи хэрэглэж буй бичлэгийн эх хувийг олсоны дараа хар тамхи хэрэглэснээ хүлээн зөвшөөрч, хотын иргэдээсээ уучлалт хүсч, албан тушаалд нь хэвээр үлдээхийг хүссэн юм.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ