Ерөнхийлөгч тахилгад оролцоно
Төрийн тахилгат уул Алтай таван богд хайрханыг тахих ёслол өнөөдөр болно. Уг ёслолд оролцохоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Баян-Өлгий аймгийг зорилоо.
g
2012 оны наймдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Алтай таван богд уул болон Төрийн тахилгат болгох тухай зарлигийг гаргаж байсан. Мөн энэхүү зарлигаар төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх төрийн ёслолын давтамжийн хугацаа дөрвөн жил байсныг уртасгаж, цаашид таван жилд нэг удаа үйлдэж байхаар тогтоож байсан юм.
g
Монгол Алтай нурууны Алтай Таван Богд уул нь Монгол улсын хамгийн өндөр уул юм. Энэ ч утгаараа Монгол орны дээвэр хэмээгддэг. Таван Богд уул нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус сумдын заагт оршдог.
f
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ