Цэнгэлдэх бүрэн гэрэлтэнэ

img

Их Монгол улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан хийж буй бэлтгэл ажлын Тохижилт, засвар, худалдаа үйлчилгээний салбар хороо хуралджээ.

х

Хурлын үеэр Төв цэнгэлдэхийн гэрэлтүүлэг бүрэн ажиллагаанд орсон, Энхтайваны гүүрийн дагуу гэрлэн чимэглэл хийж, төв цэнгэлдэхэд зөөврийн контейнер 00 нэмж байршуулахаар болсон тухай мэдээлсэн байна. Мөн “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ“ ХК–иас наадмын үеэр 24 цагаар хариуцлагатай жижүүр гарган, аваарын бригад ажиллуулж,  нэмэлт цахилгааны эх үүсвэр байрлуулах аж. Түүнчлэн Хүй долоон худаг, Төв цэнгэлдэхэд 10 хүнтэй хяналтын баг ажиллах гэнэ.

а

Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл шинэ товчоо орчмын замын хайргыг наадмын өмнөх өдөр бүрэн цэвэрлэж дуусгахаар болжээ.

а

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ