Суллагдсан иргэдийг нийгэмшүүлж байна

img

Суллагдсан иргэдийг нийгэмшүүлэхийн төлөө ажиллаж байна

Хууль зүйн яамнаас хуулийн хүрээнд Төрийн бус байгууллагуудтай хамтарч, шаардлагатай асуудлуудад дэмжлэг туслалцаа үзүүлсээр байна. Үүний нэг нь “Зөв амьдрах ухаан” Төрийн бус байгууллагын үйл ажиллагааг дэмжиж, гэрээ байгуулан ажиллаж байгаа аж.

б

Энэ хүрээндХууль зүйн яамнаас  тус төрийн бус байгууллагатай хамтран гэр оронгүй, ганц бие суллагдсан хоригдлуудыг нийгэмшүүлэх, мэргэжилтэй ажилтай, болгох,  бичиг баримтжуулах дахин гэмт хэрэгт холбогдуулахгүй нөхцлийг нь бүрдүүлж өгөх зэрэг асуудлуудыг шийдвэрлэж байна.

ы

Хорих ялаар шийтгэгдэж шоронд ял эдлээд шийтгэлийн хугацаа нь дуусч нийгэмд гарч ирж байгаа ч амьдрах газаргүй, гэр орон ах дүү хамаатан садангүй ганц бие болсон иргэн цөөнгүй байдаг байна. Ийм хоригдлуудыг суллагдахын өмнө өөрийнх нь саналыг харгалзаж хүссэн тохиолдолд “Зөв амьдрах ухаан ” ТББ-ын дэргэдэх гэр сууцанд шилжүүлж байршуулж байна. Ийм иргэдтэй ажиллахад онцлог арга барил шаарддаг гэдгийг тус төрийн бус байгууллагынхан онцолж байлаа.

ы

Энэхүү хамтын ажиллагаа эхэлснээс хойш хэд хэдэн суллагдсан иргэн тус байгууллагад очсон байна. Улмаар бичиг баримттай болж, цалинтай ажил хийж, зарим нэг нь орон нутагт ч ажлын байртай болсон байна. Зарим нь тус төрийн бус байгууллагын дэргэдэх гэр сууцанд амьдарч цалингаараа амьдрах орчноо тохижуулж, ажил хийж гэр бүл зохиох үр хүүхэдтэй болсон зэрэг дэвшил гаргажээ.

ы

Э.Насан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ