Үерийн улмаас 100 гаруй хүн амиа алдав
Хятадад олон хоног орсон аадар борооны улмаас 100 гаруй хүн амиа алдаж 1.2 сая хүн хохирсон тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ.
а
Хятадын Байгалийн гамшигтай тэмцэх төвөөс мэдээлснээр “Олон хоног үргэлжилсэн аадар борооны улмаас Жианжи, Хунань, Гуандон, Гуйжоу болон Гуанши, Жуанийн автономит бүс нутгуудаас ойролцоогоор 29 мянган оршин суугчийг яаралтай нүүлгэн шилжүүллээ. Борооны улмаас ургацын 93 мянган га талбай сүйтэж, улсад их хэмжээний хохирол учирлаа” хэмээн мэдэгджээ.
а
Жианжи, Хунань, Гуйжоу мужуудад зам, гүүр, цахилгаан дамжуулах шугамууд болон холбоонд гэмтэл учирч, ойролцоогоор гурван сая иргэн тусламж авч чадахгүй байгаа аж. Комминуст намын удирдлагуудын тооцоолсноор энэ байгалийн гамшгийн улмаас нийт 151 сая ам.долларын хохирол учирсан гэв.
ө
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ