АНУ-ын Азийн сантай хамтран хуралдав
Гадаад харилцааны яам, АНУ-ын Азийн Сантай хамтран “Хөгжлийн Хамтын ажиллагааны Ази дахь чиг хандлага: Монгол Улсын Олон улсын хамтын ажиллагааны сангийн бодлого төлөвлөлт” сэдэвт сургалт, семинарыг өчигдөр зохион байгуулсан байна. АНУ-ын Азийн Сан нь Монгол Улсад 1990-ээд онд өрнөсөн ардчилал, шинэчлэлийн үйл явцыг эхнээс нь тууштай дэмжсэн сайн засаглал, эрх зүйн шинэчлэл, нутгийн удирдлага, байгаль орчин, боловсролын чиглэлээр олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн олон улсын төрийн бус байгууллага юм.
ы
Тус яамны Бодлого төлөвлөлт, судалгааны газрын захирал Ц.Батбаяр удирдаж, холбогдох бусад газрууд болон шинэ тутам байгуулагдсан Дипломат академийн ажилтнууд, Азийн Сангийн Олон Улсын Хөгжлийн хамтын ажиллагааны газрын захирал Антиеа Мулакала, Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Мелони Линдберг, суурин төлөөлөгчийн орлогч Тирза Теуниссен, хөтөлбөрийн ажилтан Б.Ариунболд нар оролцсон энэхүү сургалт семинарт ОУБГ-ын захирал Г.Ганболд Монгол Улсын Олон улсын хамтын ажиллагааны сангийн үйл ажиллагааны зорилго чиглэл, авч хэрэгжүүлсэн болон хийхээр төлөвлөж байгаа ажлын талаар ярьж танилцуулав.
ы
Олон улсын Хөгжлийн хамтын ажиллагааны газрын захирал Антиеа Мулакала цуврал гурван илтгэл хэлэлцүүлэв. Тэрээр эхний илтгэлдээ Азийн орнуудын хөгжлийн хамтын ажиллагааны бодлогын онцлог, нийтлэг хандлага, авч хэрэгжүүлж буй хөтөлбөр, шинэ санал санаачлагуудын тухай, удаах илтгэлдээ БНСУ, Австрали, Тайланд гэсэн хандивлагч орнуудын олон улсын хөгжлийн тусламжийн байгууллагын жишээ, тэдгээрийн үйл ажиллагааны цар хүрээ, агуулгын тухай, төгсгөлийн илтгэлдээ ардчилалын боловсрол, сонгуулийн ажиглалт, бүсийн хамтын ажиллагаа, эдийн засгийн яриа хэлцээ, чадавхи бэхжүүлэх, мэдлэг түгээх зэрэг хамтын ажиллагааны хэлбэрүүдийг хөгжүүлэх арга замууд, Монгол Улсын онцлог зэрэг сэдвийг хөндөж ярив.
ы
Сургалт семинарт оролцогчид Монгол Улсын Олон улсын Хамтын ажиллагааны сангийн ажиллагааг бэхжүүлэх, цаашид өргөжүүлэх талаар санал бодлоо солилцож хамтран ажиллах, энэ төрлийн сургалт семинарыг цаашид зохион байгуулж байхаар тогтов.
бй
Э.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ