“Борооны ус” таних тэмдэг тавина
Улаанбаатар хотын хэмжээнд замын ус зайлуулах байгууламж хүрэлцээ муутайгаас үүдэж бороо орсны дараа автозам дээр ус их хэмжээгээр тогтож, иргэдийн тав тухыг алдагдуулдаг. “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-аас тогтсон усыг нэг тонн, арван тонны багтаамж бүхий тусгай зориулалтын гурван машинаар тухай бүр соруулж, зайлуулах ажлыг хийдэг.
а
Улаанбаатар хот нь ариутгах татуургын салангад системтэй төлөвлөгдсөн бөгөөд автозамын ус зайлуулах шугам, далан сувгууд нь шууд гол руу нийлж, борооны усаа хаядаг байна. Үүнийг бохир усаа Туул гол руу асгаж байна гэсэн мэдээлэл олон нийтэд цацагдаж, иргэдийн бухимдлыг төрүүлж байгаа аж. Тиймээс цаашид ус соруулдаг тусгай зориулалтын машинуудад “Борооны ус” гэсэн таних тэмдэг тавих ажлыг эхлүүлж байна гэж Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлээс мэдээллээ.
ө
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ