Иргэншсэн нүүдэлчид амарч байна

img

Яам харьяа агентлагууд тэр ч бүү хэл дүүрэг, хороодын байр сууц эзгүй. Амарсан гэх ганцхан хариулт сонстоно. Шинэ мэдээ мэдээлэл бүү хэл ажлын тайлан ч байхгүй. Парламент нь ганцхан өдөрт арваад хууль бөөндөөд санаа амарчихаж болохоор доод шатандаа ямар байх нь тодорхой. Нүүдэлчдийн уламжлалт санаа тавиур амралтыг далимдуулаад эзэнт гүрнийг нь цэрэглэн босоод түйвээж байсан жишээ өч төчнөөнөөрөө бий. Монголд хүйтэн, бидэнд халуун зохино гэж Хятадын сурвалжуудад тэмдэглэсэн байдаг шүү дээ. Оросууд ч юугаараа дутахав. Дорно зүгийг улаан тугаар бүрхүүлэх үүрэг бүхий Коминтерн хүрээг Бароноос чөлөөлсөн гэгдэх  баяраа долоодугаар сард Ардын журамт цэргээр хийлгэж, их хядлагаа халуун зунаар эхлүүлж байсансан. Манайхан ч яахав найр наадам хэсээд юун тэрнийг ухаарах манатай байж билээ. Хэзээ хойно хонинд явсан нөхрийг минь буудчихсан шүү гэж уйлагнах. Найр наадам хэсээд явчихлаа гэж бодсон хэрэг шүү дээ.

бё

Зургаан сараас есдүгээр сарыг дуустал бид амрана. Эквадорын шугамын дагуух 50 градусаас дээш халдаг улс орон амраад байхад бид яагаад амарч болохгүй гэж. Хятадууд хүртэл еэвэн сараар амардаг биш бил үү. Гол учир нь нийгэм эдийн засгийн асуудал нь зогсдоггүйд учир шалтгаан нь оршиж байгаа юм. Амарсан монголчуудын ажлыг хэн хийж байна вэ. Дэд бүтцийн асар том бүтээн байгуулалтыг хэн нугасалж байна вэ. Асууваас зохих асуудал. Муу хэлээд байгаа ч урд хөршийнхөн давамгайлаад бусад орны ажилчид хийж байна. Биднээс өндөр цалинтай. Монголчууд нь олдохгүй юм чинь яахийн. Хөхүүртэй айрагны ёроолоос олох уу. Ажиллагч нэг нь хэд гуравхан хоног ажилласан болоод хөдөө тийш ардын замынхаа балрашгүй замыг сэргээгээд гарч өгнө. Урин дуудаад ч нэмэргүй. Хөдөлмөрийн биржид ажилладаг найз маань ажлын байрны захиалга зуны гурван сард шалдаа буудаг гэж ярьж билээ. Үнэн ч юм шиг. Ажил хийж байгаа хүнд /ялангуяа сэтгүүлч хүнд/ зуны гурван сар мэдээллийн цангаан дунд өнгөрдөг. Аль ч албан газар хийж байгаа зүйл нэгээхэн бээр ч үгүй. Батлагдсан хуулиуд автоматаар намраас хэрэгжинэ. Хугацаа энэ тэр бол падлий ч үгүй.

ы

За тэгээд есдүгээр сар хүрээд ирэхээр оволзоно доо. Өөрснөө юу ч хийгээгүй байж намар дөхөөд ирэхээр нэгнээ мөн чиг сайн муулна даа. Хадлан тэжээл, үр тариа гээд сэдэв мундахгүй. Сэрээд харсан чинь баахан хятадууд баахан хөрөнгийг маань туучихаж. Энэний цаана лав тэр бий гээд шуурч өгнө. Сонин хэвлэлийн гүйлгээ эрс нэмэгдэнэ. Зунжин рашаан сувиллаар явж болох болохгүй эм тан хүртсэн нөхдүүд өвчнөө хүндрүүлчихээд эрүүл мэндийн салбарыг муучилж гарна. Боловсролын систем гажуудлаа гэсэн үг яриа есдүгээр сарын нэгэн дөхөх тусам чангарна. Багш нар овсгоотой төлөвлөгөөгөөрөө баахан мэдэх мэдэхгүй ном бичиж хэвэлэлийн компаниудын хэтэвчийг зузаалахын сацуу намар оюутнуудаараа шархаа хэд дахин нөхөөд олчихно.

ы

Сайхан даа. Амралтыг сайхан бизнес болгож байгаа биз. Нүүдэлчид амарч байгаа хойгуур улс орны амин чухал асуудлыг хэн нэгэн нь дураараа өөрчилж чадна. Эрх ашиг энэ тэр бол дараагийн асуудал. Өөрийнхөө л эрх ашгийг нөхцөлдүүлж чадаж л байвал зуны гурван сар тэнгэрийн умдаг л гэсэн үг.  Зунжин юу ч дуугараагүй хэрнээ улстөрчид ам хэлд орцгооно. Бүтээн байгуулалтын шав тавьж найр наадам үүсгээд байсан эрхэм түшээд энэ муу сөрөг хүчнээс боллоо гээд дээшээ бухимдана. Уг нь өөрөө хууль санаачлагч дээд хүн юм шүү дээ.

й

Иргэншсэн нүүдэлчдийн зуны улирал нэг иймэрхүү. Намартаа баахан бодлого боловсруулж байгаад хаврыг мөн ч сайхан эхэлнэ дээ. Жагсаал цуглаан, үймээн самуун тархи угаалт гээд л маш сонирхолтой өрнөнө. Дашрамд дурдахад, Х.Баттулга гишүүн цагаа зөв сонгоогүй бололтой. Халуун нарнаар хэн улс орны тухай бодож толгой гашилгах билээ дээ. Нүүдэлчдийн сэтгэхүйн онцлогийг анзаарсан бол уг нь газар авахаар сурталчилгаа байсан юмсанж.

ы

За тэгээд сайхан наадамлах нь... Улс орны эдийн засаг нийгэм мөн чиг сайхан байна даа. Намар сэрээд харамсахгүй бол сайхан л байх даа.

ы

Н.Бадамжав                                         

СЭТГЭГДЭЛ БИЧИХ