Халдварт бус өвчнөөс сэргийлэх сургагч багш нарыг бэлтгэж байна

img

“Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах хөтөлбөр”-ийн халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах цогц менежмент сургагч багш, зохицуулагчдыг бэлтгэх арга хэмжээ болж байна.

ы

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар “Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах” үндэсний хоёр дахь хөтөлбөрийг батлах тухай 34 дүгээр тогтоол гарсан. Үүний дагуу “Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах цогц менежмент” сургагч багш, зохицуулагчдыг бэлтгэх сургалтыг зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайд шийдвэрлэсэн. Энэ хүрээнэд Эрүүл мэндийн яам, ЭМЯ-ны харьяа Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр дээрхи сургалтыг  06 сарын 30-наас 07 дугаар сарын 3-ны хооронд ЭМЯ-наа зохион байгуулж байгаа юм.

alt

Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчлөл, түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийг хяналтад авч, эрт арга хэмжээ авбал энэ өвчнөөр өвчлөх, цаг бусаар нас барах, тахир дутуу болох тохиолдлыг 50 хуртэл хувиар, үүнээс зүрх судасны өвчнийг 80 хувь, чихрийн шижингийн хам шинжийг 90 хүртэл хувиар, хавдрын тохиолдлыг 30 гаруй хувиар бууруулах боломжтой болохыг ДЭМБ зөвлөж байна.

.:

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ