Алтанбулаг авто замын боомт 24 цагийн ажиллагаатай болжээ

img

2011.10.14 Selenge Customs 037

Монгол Улсын хойд хил дэх автозамын шалган нэвтрүүлэх Алтанбулаг боомтыг 24 цагийн ажиллагаатай болгохоор Засгийн газраас шийдвэрлэж, шаардагдах хөрөнгө оруулалтын болон хилийн хяналтын байгууллагуудад нэмэгдэх орон тоо, төсвийн зардлын асуудлыг шийдвэрлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгаж байсан юм.

2011.10.14 Selenge Customs 002

Энэхүү ажил биелэлээ олж 2014 оны 7 дугаар сарын 1-нээс 24 цагийн ажиллагаанд шилжлээ. Уг боомт өмнө нь өдөр бүр 09.00-18.00 цагийн хооронд ажиллаж байсан юм.

2011.10.14 Selenge aimag 002

Алтанбулаг боомт 24 цагийн ажиллагаатай болсноор Гаалийн байгууллага хяналт бүрдүүлэлтийн үйл ажиллагаагаа мөн тасралтгүй 24 цагт шилжүүлж байгаа бөгөөд Байгаль нуур тийш аялах Монгол жуулчдын тоо эрс нэмэгдэнэ гэж хойд хөршийнхөн үзэж байгаа бол "Алтанбулаг" худалдааны чөлөөт бүсэд ОХУ-аас хийх худалдааны эргэлт нэмэгдэнэ гэж манай талаас үзэж байна.

₮:"

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ