Канцлер Порошенког зэмлэв
Германы Канцлер Ангелиа Маркель Украины Ерөнхийлөгч Петр Порошенкотой утсаар ярьсан тухай “www.kiyvpost.com” мэдээллээ. Тэд үр дүнгээ өгөөгүй гал зогсоох гэрээний тухай ярилцаж, Канцлер Украины зүүн хязгаарт өдөрт олон хүн амиа алдаж буйд Порошенког буруутгасан байна.
1
Канцлер “Порошенко та Оросын талыг баримтлагчид болон босогчидтой байгуулсан гал зогсоох гэрээ амжилт олоогүй нь таны буруу. Мөн олон мянган иргэн Оросын Ростов мужийн хил орчимд байрлаж байна. Хамгийн эхний ээлжинд тэдэнд зориулсан хорогдох байр зэргийг бэлдэхийг хүсье” гэж хэлжээ.
Хариуд нь Ерөнхийлөгч “Гал зогсоох гэрээ амжилт олоогүй нь миний буруу байгаа. Тэгэхдээ би бүхий л боломжтой хувилбарыг салан тусгаарлагчдад санал болгосон. Тэд эхэлж гэрээгээ зөрчсөн” хэмээв.
Канцлер, Порошенко нар 20 минут орчим утсаар ярилцсан байна. Тэд ирэх сард Европын холбооны чуулга уулзалтаар уулзахаар төлөвлөжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ