Метронд тамхи татахыг хориглов
Испанийн парламент олон нийтийн газар болон метронд тамхи татахыг хориглосон хуульд гарын үсэг зуржээ. Мадрид хотын дарга Альберто Руис-Гайардон энэхүү саналын дэмжиж буйгаа илэрхийлж, энэ сарын 15-наас эхлэн метронд тамхи татахыг хориглосон тухай “Ройтерс” агентлаг мэдээлэв.
Хотын даргын хэлсэнээр “Олон нийтийн газар тамхи татах нь бүдүүлэг, өсвөр үеийнхэнд буруу үлгэр дуурайлал үзүүлж буй нь судалгаагаар тогтоогдсон. Мөн метронд тамхи татах нь бусдыгаа дорд үзэж буй нэг хэлбэр” гэжээ.
Олон нийтийн газар тамхи татсан иргэнийг 500-700 долларын торгууль ноогдуулах бол метроны буудал, метронд тамхи татсан төрийн албан хаагчийг 45 хоногийн цалингаар торгохоор шийдвэрлэсэн байна.
Харин хотын иргэд энэхүү хуулийг хэтэрхий хувиа бодсон, иргэний эрх ноцтой зөрчигдсөн хэмээн буруутгажээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ