Гал зогсоох гэрээг сунгах эсэх асуудлаар ярилцав
Берлин хотод Орос, Украин, Франц, Германы гадаад хэргийн сайдууд уулзаж, гал зогсоох гэрээг сунгах эсэх асуудлаар хуралдсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Украины зүүн хязгаарт өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхэлсэн мөргөлдөөний улмаас 400 орчим иргэн амиа алдсан юм. Энэ долоо хоногийн эхээр 10 хоногийн хугацаатай байгуулсан гал зогсоох гэрээ дуусгавар болсны дараа зүүн хязгаарт нөхцөл байдал хүндэрсэн. Өчигдөр л гэхэд Луганск хотод Украины армийн дөрвөн цэрэг амиа алджээ.
1
Уулзалтын төгсгөлд ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров Украины хилийн зурвас газруудад хяналт тавихад оролцоно гэдгээ мэдэгдсэн аж. Харин Украины гадаад хэргийн сайд Андрей Дещицат “Салан тусгаарлагч нартай л хэлэлцээр хийхгүй бол гал зогсоох гэрээг бид сунгах нь ямар ч үр дүнгүй. Зэвсэг хэрэглэн бослогыг тараах юм бол иргэний дайн дэгдэхэд хүргэж магадгүй” гэж мэдэгджээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ