Обамаг ална гэж сүрдүүлэв
Иракийн хэт даврагч Халифийн вант улсын тэргүүн Абу Вакр-аль Багхади 19 минутын видео бичлэгийг Ерөнхийлөгч Жаляль Талабанид илгээсэн тухай www.dailymail.co.uk мэдээллээ. Уг бичлэгт “Биднийг устгахаар санаархаж буй Барак Обамаг алахаа мэдэгдэж байна. Тэр намайг Осама Бин Ладентай харьцуулсандаа харамсах болно. Би Бин Ладенаас илүү хор хохиролтой зүйлийг АНУ-д учруулна. Жаляль Талабанид хандаж хэлэхэд, таны амь нас миний овоо хараанд байгаа. Цус урсгахгүйгээр Иракийн газар нутгийг бидэнд өг” гэжээ.
1
Харин Цагаан ордноос дээрх сүрдүүлгийн чанартай видео бичлэгийг санаатайгаар өдөөн турхирсан нэг хэлбэр гэжээ. Ерөнхийлөгч Обама “Миний амь насыг хороохоо мэдэгдсэн Абу Вакр-аль Багхадид хэлэхэд чамд ямар ч боломж байхгүй. Иракийн олон мянган гэмгүй иргэнийг хохироохыг АНУ зөвшөөрөхгүй” гэж хэлсэн байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ