Урилга: Монголын Бизнесийн Зөвлөлийн "Хөл бөмбөгийн цомын аварга шалгаруулах тэмцээн"
Монголын Бизнесийн Зөвлөл нь 2007 онд байгуулагдан өнөөдрийг хүртэл Улсдаа тэргүүлэгч дотоод, гадаадын 260 гаран бизнесийн төлөөлөх байгууллагуудыг эгнээндээ нэгтгэсэн байгууллага болон өргөжөөд байна.
Сонирхогчдын хөл бөмбөгийг дэмжих, хөл бөмбөгийн спортыг сурталчлан хөгжүүлэх, МБЗ-ийн үйл ажиллагаа, гишүүн байгууллагуудын харилцаа холбоог сайжруулах зорилгоор Хөл Бөмбөгийн цомын Аварга-2014 шалгаруулах нөхөрсөг тэмцээнийг 3 дахь жилдээ Монголиан Пропертис, Трансвэст Монгол байгууллагуудын дэмжлэгтэйгээр зохион байгуулах гэж байна.
6
Энэ жилийн тэмцээнд 16 баг Аваргын алтан медаль, цомын төлөө өрсөлдөх болно. Тэмцээний нээлтэнд 16 багийн захирал болон удирдлагууд хүрэлцэн ирэх ба захирлуудын дунд зохиогдох хөгжөөнт тэмцээнээр багийнхаа тамирчдыг дэмжин оролцох юм.
Мөн тэмцээний үеэр ивээн тэтгэгч Трансвест Монголиа ХХК нь компанийхаа үүсгэн байгуулагдсаны 5-н жилийн ойн баярын хүрээнд хандивын худалдааны үйл ажиллагаа зохион байгуулж олсон бүх орлого “Хөөрхөн Зүрх” хүүхдийн төлөө санд бүрэн зориулагдана.
6
Та бүхнийг МБЗ-өөс зохион байгуулж байгаа спортын арга хэмжээ болон Трансвест ХХК-аас зохион байгуулж байгаа “Хүүхдийн төлөө” хандивын үйл ажиллагааг дэмжин оролцохыг урьж байна.
Тэмцээний эхний тоглолт 2014 оны 07 сарын 05 өдрийн 09:00 цагаас 5-р дунд сургуулийн хөл бөмбөгийн талбайд болох бөгөөд албан ёсны нээлтийн ажиллагаа 13.00 цагт эхэлнэ.
Манай тэмцээнийг дэмжин оролцохыг хүсч байгаа байгууллагууд 99197985 болон otgoo@bcmongolia.org гэсэн хаягаар урьдчилан мэдэгдэнэ үү.
5
Дэлгэрэнгүйг хавсралт файлаас үзнэ үү.
Вагнер Ази /2013 оны аварга/
Монголиан Пропертис /ивээн тэтгэгч/
Трансвест Монгол /ивээн тэтгэгч/
Оюу Толгой ХХК /2012 оны аварга/
Лэйтон Ази ХХК
Орика Монгол ХХК
Голомт Банк
Хаан Банк
Худалдаа Хөгжлийн Банк
ХасБанк
Глобал Идеас ХХК
Камминс ХХК
Ард Санхүүгийн Нэгдэл
Саммит Компютер Технологи ХХК
Монголын Үндэсний Их сургууль
6

СЭТГЭГДЭЛ БИЧИХ