“Энэ наадмаар унаач хүүхдүүд машины тоосонд даруулахгүй”
Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хороо, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас баяр наадмын хурдан морины уралдааныг хэрхэн зохион байгуулах , хүүхдийн аюулгүй байдлыг яаж хангах талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хуралд Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хорооны дарга З.Болдбаатар, орлогч дарга Ж.Болдбаатар, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга И.Нарантуяа болон ҮХААЯ-ны төлөөлөл оролцлоо.
х
Хурдан морийг насны ангилалаар нь Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэмд заасны дагуу Азарга 22-24 км, Их нас 24-26 км, Соёолон 22-24 км, Хязаалан 15-17 км, Шүдлэн 12-14 км, Даага 10-12 км-т тавьж уралдуулах юм байна. Хурдан морийг нас өгсөж уралуудахгүй, нас насанд нь уралдуулна. Наадамд уралдах хурдан морьдыг энэ сарын 9-ний өдрөөс эхэлж бүртгэнэ гэдгийг онцлов.
а
Жил бүрийн наадмаар хурдан морины уралдааныг олон машин дагадагаас уралдаанч хүүхдүүд морьдын биш машины тоосонд дарагдаж байна гэж шүүмжилдэг. Энэ жилийн хувьд морь дагах машины тоог цөөлөхийг бодож байгаа ба Зохион байгуулах ажлын хэсгийнхэн болон Хүн эмнэлэг, мал эмнэлгийн машинууд морины уралдааныг дагах юм байна. Ингэхдээ өртөөлчилж дагана. Тиймээс уралдааны морьд, хүүхдүүд олон машины тоосонд даруулахгүй гэж мэдээлсэн. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хувийн машиныг явуулахгүй, Зохион байгуулах хорооноос тусгай машин гаргаж өгөх юм байна.
ө
Энэ жилийн наадмаар унаач хүүхэд болон уралдааны моринд GPS төхөөрөмж суулгах тухай яригдаж байсан. Энэ тухай Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хорооны орлогч дарга, хурандаа Ж.Болдбаатараас тодруулахад “Ийм асуудал зохион байгуулах хороонд яригдсан. Бидний зүгээс уг төхөөрөмж суулгах санал гаргасан хүмүүст Монголын морин спорт уяачдын холбооноос зөвшөөрсөн тухай албан бичиг аваад ир. Тэгвэл бидэнд татгалзах зүйлгүй гэж хэлсэн. Тухайн морины эздийн эрх ашгийг нэгтгэсэн холбооноос нь зөвшөөрсөн тохиолдолд үүнийг хэрэгжүүлэх хэрэгтэй шүү дээ. Яагаад гэвэл бид уяачдын зөвшөөрөлгүйгээр хурдан морь, унаач хүүхдэд нь GPS суурилуулж болохгүй” гэдэг хариултыг өгсөн.
а
“Хүй долоон худаг”-т тусгай үзүүлбэрүүдтэй
а
Мөн энэ жилийн наадмаас эхлэн “Холч морьдын уралдаан”-ыг зохион байгуулахаар болж буй билээ. Уг уралдаан долоодугаар сарын 10-ны өдөр Хүй долоон хулгийн Бага цагаан хөтөлд болох ба уралдаанд оролцогчид хоёр өртөө буюу 60 км зайд уралдана. Ингэхдээ нэг өртөө яваад 30 минут амрах юм байна. Харин Жорооны морины уралдаан долоодугаар сарын 11 буюу баяр наадмын эхний өдөр болно.
х
Энэ наадмаар Хүй долоон худагт морь үзэхээр ирсэн наадамчдад зориулан тусгай үзүүлэх тоглолтуудыг бэлтгэсэн байна. Тодруулбал, долоодугаар сарын 10, 11, 12-ны өдрүүдэд “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт, 11, 12-ны өдрүүдэд Шүхрийн буултын үзүүлбэр үзүүлж, хурдан морьд гараанаас гараад барианд орох хүртэлх хугацаанд үзэгчдийг мэлмийг баясгах нь ээ. Энэхүү үзэлбэрүүдийг хэвлэл мэдээллийнхэн болон наадамчдад аль болох ойроос үзүүлэхээр зохион байгуулалтыг хийсэн аж. Мөн айрагдсан морины хашааг томруулсан байна.
а
“Хүүхдийн эрүүл мэндийг нэн тэргүүнд тавина”
х
Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас 21 аймаг, орон нутаг дахь салбараараа дамжуулан унаач хүүхдүүдийн хамгааллын асуудлыг хариуцан ажиллах юм. Унаач хүүхдийн даатгалыг энэ жил нарийн зохион байгуулалттайгаар хийх ба Санхүүгийн зохицуулах хорооноос хяналт тавьж ажиллана гэдгийг тус газрын дарга И.Нарантуяа онцолсон. Түүний хэлснээр “Унаач хүүхдүүд насанд хүрээгүй байдаг учир тэдний эцэг, эх, асран хамгаалагч нь уяачтай гэрээ байгуулан даатгалд хамруулах юм байна. Хүүхэд гэр бүлийн газрын зүгээс даатгалын тодорхой үнэ заахгүйгээр уяач, эцэг эх, асран хамгаалагчийн хүссэн хэмжээнд даатгалд хамруулахыг зөвшөөрч байгаа аж. Гэхдээ хүүхдэд эрсдэл үүсч, эрүүл мэндээрээ хохирсон тохиолдолд нөхөн олговорыг хангалттай хэмжээнд олгох мөнгөн дүнгээр даатгалд хамруулах гэнэ.
х
Мөн унаач хүүхдүүд өөр хүүхдийн бичиг баримтаар бүртгүүлж, морь унах насанд хүрээгүй хүүхэд уралдах нь зарим тохиолдолд гардаг байна. Ийм асуудал үүсгэхгүйн тулд бүртгэлийн явцад төрсний гэрчилгээ, даатгалын дэвтэр зэргийг нь заавал үзэж, бичиг баримтын тулгалт хийж бүртгэх ажлыг зохион байгуулж буй аж. Энэ жилийн наадамд 7-оос дээш настай хүүхэд хурдан морь унаж уралдана. Тэдэнд стандартад нийцсэн хамгаалалтын хувцсыг заавал өмсгөх ба хүүхдийн эрүүл мэндийн асуудлыг нэн тэргүүнд тавьж байгаа гэж албаны хүн мэдээлсэн.
а
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ