Роберт Даунигийн хүү хар тамхины хэргээр баригдав
“Төмөр хүн”, “Шерлок Холмс” киноны гол дүр холливудын нэрт жүжигчин Роберт Даунигийн хүү 20 настай Индио хар тамхины хэргээр Нью Йорк хотын цагдаа нарт баригдсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Энэ сарын 1-нд түүнийг нэгжих үеэр хар тамхи илэрсэн тул цагдаагийн хэсэг рүү авч явжээ. Индиогийн найзын машинаас хар тамхи болон сэтгэцэд нөлөөлөх эм илрүүлсэн байна. Харин хар тамхины уутан дээр /Индио-д/ гэж бичсэн нь сэжиг төрүүлсэн хэмээн цагдаагийн газраас мэдэгджээ.
Өнгөрсөн шөнө жүжигчин залуу хүүгээ 10 мянган ам.долларын барьцаа өгч, суллуулсан аж.
Жүжигчин Робертын хувьд ч өмнө нь тамхи хэрэглэсэн, тээвэрлэж явсан хэргээр 10 гаруй удаа цагдаад баригдаж, хагас жил шоронд сууж, 4-5 удаа хар тамхины эмчилгээнд хамрагдаж байсан удаатай.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ