Ирина Шейкийг муу жүжигчин гэв

img

Оросын супер модель Ирина Шейк холливуудын нэрт жүжигчин Двайн Жонсонтай хамт “Hercules” киноны гол дүрд тоглосон юм. Энэхүү кино хоёр долоо хоногийн дараа албан ёсны нээлтээ хийх билээ.

Тэгвэл өчигдөр Ирина Шейк, Двайн Жонсон нар киноныхоо нээлтэд зориулж Лондон хотод хүлээн авалт зохион байгуулжээ.

Энэ үеэр хүлээн авалтад оролцсон зарим найруулагч, жүжигчид “Ирина Шейкийг муу жүжигчин. Түүнд ямар ч сэтгэл хөдлөл байхгүй байна” хэмээн шүүмжилсэн байна.  Харин Ирина Шейк өөрийг нь муулж, гоочилсон хүмүүст хандаж “Би жүжигчин биш. Тиймээс би муу гэх үгэнд сэтгэлээр унахгүй” гэж хэлжээ. Ирина хүлээн авалтын үеэр загвар зохион бүтээгч Викториа Бэкхамын 277 еврогийн үнэтэй “Хар ирвэс” хэмээх даашинзийг өмссөн аж.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ