Хайди Клум харш бэлгэнд авлаа
Сахиусан тэнгэр Хайди Клум экс нөхөр дуучин Сиэлээсээ харш бэлгэнд авсан тухай “TMZ” сайт мэдээллээ.
Тус харш Лос Анжелес хотод байрлах бөгөөд 14 сая ам.долларын үнэтэй аж. Ойрын эх сурвалжуудын хэлснээр “Сиэл экс эхнэртээ харш бэлэглэсэн нь эргэн нийлэх нэг заль” хэмээжээ.
Харин Хайди “Сиэл харш бэлэглэх нь хүүхдүүддээ өгч буй бэлэг. Энэхүү бэлэг зүгээр л миний нэрээр нэрлэгдэх болохоос дөрвөн хүүхдийн минь өмч” гэв.
Өмнө нь тус харшид Харри Потер цувралыг бичсэн зохиолч Ж. К. Роулинг амьдарч байжээ. Тэрбээр өнгөрсөн онд Сиэлд зарсан байна. Хайди хүүхдүүд болон найз залуугийнхаа хамтаар шинэхэн гэртээ ирж, байшингийнхаа зургийг “Instagram”-даа байршуулан “Сиэл баярлалаа. Чи миний баатар” хэмээн бичжээ. Хайдигийн хөрш сахиусан тэнгэр Жизель Бундхен гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ