Израйлчууд Палестин хүүгээс өшөөгөө авчээ

img

Энэ сарын 15-нд Израйль, Иорданы хилийг заагладаг Вест Банкаас дүүргээс алга болсон 17-19 насны гурван хөвгүүний цогцос олдсон юм. Тэдний гэр бүлийхэн хүүхдүүд амиа алдсанд Палестины “Хамас” бүлэглэлийг буруутгаж, 400 гаруй дайчныг баривчилсан билээ.

а

Тэгвэл өчигдөр амиа алдсан хөвгүүдийн амийг нэхэж олон мянган Израйлчууд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, гэм зэмгүй Палестин хөвгүүний аминд хүрчээ.  Цагдаагийхан Палестины 16 настай Мохаммед Абу-Кудайр гэх хүүгийн цогцсыг Йерусалим хотын захаас олсон байна.

ө

Гэрчүүдийн яриагаар хүүг Шуафат хотоос үл таних хүмүүс хүчээр авч явсан аж. Энэ хэрэгт Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас Израйлийг буруутган “Ямар ч гэм зэмгүй хүүд хүчээ үзүүлсэнд харамсч байна. Мохаммед Абу-Кудайр хүүг Израйльчууд өшөө авах зорилгоор хөнөөсөн” гэж хэлжээ. Харин Израйлийн Ерөнхий сайд Беньямин Нетьянху Палестин хүүг хөнөөсөн гэмт этгээдүүдийг орон даяар эрэн сурвалжлах үүрэг өгчээ.

ө

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ