Д.Тэрбишдагва: “Ардын хувьсгалын” гэдэг үгийг хасахгүй

img

Шадар сайд Д.Тэрбишдавга өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтоос ирсэн албан бичгийн хариултыг өглөө. Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Ардын хувьсгалын ололт амжилтыг үгүйсгэж, түүх бүдгэрүүлж болзошгүй байна. Учир нь түүхийг үгүйсгэн баяр наадмын уриалга, зурагт самбарт “Ардын хувьсгалын” гэдэг үгийг хассан тохиолдол гарсан. Иймд энэ жилийн наадамд “Ардын хувьсгалын” гэдэг үгийг хасахгүй байхыг шаардсан шаардах бичгийг Шадар сайд Д.Тэрбишдагвад өнгөрсөн зургадугаар сарын 29-нд хүргүүлсэн юм байна.

s

Үүнтэй холбогдуулж, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос дараах хариуг өгч байна. Олон нийтэд буруу ташаа мэдээлэл очихоос сэрэмжлэн хэвлэлийн бага хурал зохион байгууллаа хэмээн тэрбээр мэдэгдэв.

s

Шадар сайд хэлэхдээ “Үндэсний их баяр наадмаар түүхийг гуйвуулсан, бахархлыг үгүйсгэсэн ямарваа нэгэн үйл ажиллагаа явуулаагүй болохыг албан ёсоор мэдэгдье. Энэ жилийн Үндэсний их баяр наадмын албан ёсны хөтөлбөр, сурталчилгааны самбар болон бусад мэдээлэл сурталчилгаа, баримт бичгүүдэд "Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадам гэсэн бичвэр тавьж хэвлүүлсэн" гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.  Өнгөрсөн онд зарим нэг хариуцлагагүй хүмүүсийн алдаатай үйлдлээс болж “Ардын хувьсгалын” гэдэг үгийг бичилгүй хэвлэсэн зурагт самбарууд хэд хэд гарсан. Тэр даруйд нь зөрчлийг арилгаж буруутай хүмүүст хариуцлага тооцсон.  Ямар нэгэн улс төрийн шалтгаанаар үг орхисон зүйл байхгүй. Түүх түүхээрээ үлдэнэ. Энэ бүхнийг Баяр наадмын тухай хуулиараа л зохицуулж ирнэ” гэлээ.

s

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ