Н.Алтанхуяг: Шинэ төмөр замаар зөвхөн Хятад улс руу ачаа тээвэрлэхгүй

img

Долоо хоног бүрийн пүрэв гарагт 12:30 цагт сэтгүүлчидтэй хийдэг энэ удаагийн уулзалтаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг олны анхаарлын төвд байгаа зарим асуудлаар мэдээлэл хийлээ.

s

Мэдээллийн эхэнд тэрбээр өнгөрсөн долоо хоногт  нийслэл хотод болон улс орны хэмжээнд хийгдсэн зарим ажлуудаас танилцуулсан. Тухайлбал, ДЭМБ-аас “Улаанбурхан өвчний тархалтыг таслан зогсоосныг баталгажуулсан батламжийг Монгол Улсын Засгийн газарт олгосон аж. Манай улс 1940 онд цагаан цэцэг өвчнийг устгасан Азийн анхны орон болсон бол 2000 онд халдварт саа өвчнийг устгасан батламжийг гардаж байсан аж. Мөн Цэцэг төвийн уулзварыг дөрвөн замын уулзвар болж, Энхтайваны өргөн чөлөө, Сөүлийн гудамжны автозамын түгжрэл буурсан хэмээн онцолсон. Түүнчлэн Засгийн газрын “Хүнсний бүтээгдэхүүний зоорь, агуулах нэмэгдүүлэх” хөтөлбөрт хамрагдсан Амгалан дахь “Тэнгэр” худалдааны төв нээлтээ хийсэн. Тус төв өдөрт 20-30 тн мах, 10 тн хүнсний ногоо, жимс жимсгэнийг хүлээн авч, угааж цэвэрлэх савлах боломжтой. Ийм худалданы төвийг нийслэл хотод 4-5-ийг байгуулна. Хамгийн гол нь тэс төвд эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсннйи бүтээгдэхүүнийг ченжүүдийн дамжлагагүйгээр иргэдэд шууд хүргэх зоорь бүхий худалдааны төв гэдгээрээ онцлог гэлээ.

:араа нь нарийн, өргөн царигтай холбоотой мэдээллийг өгсөн. Тэрбээр хэлэхдээ “2010.06.24-ны өдөр УИХ-аас баталсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын дагуу манай улс гурван чиглэлд шинээр төмөр зам тавих учиртай ч өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нэг ч км-ыг бариагүй. Царигийн маргааны улмаас удааширсан энэ ажлыг Шинэчлэлийн Засгийн газар зоригтой урагшлуулж, “Чингис” бондын хөрөнгөөс 200 гаруй сая ам.долларыг төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулаад байна.

sa

Монгол Улс ирээдүйд хөрш орнууд руугаа долоон цэгээр төмөр замын тээвэрлэлт хийх боломжтой. Үүнээс Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтын төмөр замын ажил л урагшилж байгаа. Хятадын тал цаанаас Ганц модны боомт хүртлээ төмөр зам тавьчихсан, харин манайх ачаа тээвэрлэх замын царигийн асуудлаа шийдвэрлэлгүй дахиад хойшлууллаа. Иймээс УИХ-ын намрын чуулган хүртэл Засгийн газар хөрш орнуудтай хийх хэлэлцээрээ үргэлжлүүлнэ. Шинээр тавих төмөр замаар зөвхөн Хятад улс руу биш далайн эрэг хүртэл ачаа тээвэрлэх учраас хөрш орны газар нутгаар явах маршрут, төлөх татвар хураамж, тээврийн зардал гэх мэт олон асуудлыг нарийвчлан хэлэлцэж тогтоох шаардлагатай гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг нэмж тайлбарлалаа.

s

Мөн УИХ-ын гишүүн Х.Баттулгын Ерөнхий сайдад хаягласан ил захидалтай холбогдуулан мэдэгдэл гаргаснаа Ерөнхий сайд сэтгүүлчдэд танилцууллаа. Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “ЭЗЭН-100” хөтөлбөрт тусгасан эрх зүйн гол гол зохицуулалтаа УИХ-ын хаврын чуулганаар батлуулж чадсан, орон сууцны 8 хувийн зээл хэвийн үргэлжилж байгаа. Импортыг орлож, экспорт нэмэх 888 төслөөс одоогийн байдлаар арилжааны банкуудын шаардлага хангасан 20 гаруй төсөлд Хөгжлийн банкнаас санхүүжилт олгосон, энэ ажил хэвийн явагдаж байна. Төрийн өмчит нэр бүхий 22 компанийг энэ сард багтаан хувьд шилжүүлнэ зэрэг мэдээллийг өглөө

s

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ