Токиотой хамтарч хог хаягдлын менежментийг сайжруулна

img

Нийслэлийн Байгаль орчин, Ногоон хөгжлийн газар, Токио хотын захиргааны Байгаль орчин,  ногоон хөгжлийн газартай хамтран “3R Хог хаягдлын менежмент” сургалтыг  зохион байгуулжээ.

х

Энэхүү сургалтын хүрээнд өнөөдөр нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл Токио хотын Захиргааны Байгаль орчны газрын нөөцийг дахин боловсруулах хэлтсийн захирал Казуяа Сайто тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан байна.

а

Улаанбаатар хот нь Токио хотын удирддаг ”Азийн том хотуудын холбоо- 21”  /ANMC-21/ -ийн гишүүн бөгөөд тус холбоо нь гишүүн хотуудтайгаа хамтран олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг аж.  Энэхүү төсөл дээр Япон Улсын Токио хоттой хамтран ажиллах нь манай улсын нийслэлд тулгамдаад буй агаар, хөрсний бохирдолын асуудлыг шийдвэрлэхэд бодит хувь нэмэр оруулна гэж мэргэжилтнүүд үзэж буй юм байна.

а

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ