Америкийн шийдвэр Азийн захыг дахин унагалаа

img

Азийн захуудын гол индексүүд өнөөдөр уналттай байна. Өнөөдөр  Nikkei индекс  1.10 хувь, Hang Seng индекс  1.39 хувь, TOPIX   0.97 хувиар уналттай байгааг Bloomberg дамжуулж байна. Ер нь бол өнгөрөгч долоо хоногийн сүүлээр америкийн хөрөнгийн захын сэргэлтийг даган өсөөд байсан азийн захын ихэнхи хувьцаанууд өчигдөр уналттай байсан юм. Мөн Америкаас хамаарсан уналт юм байна. Учир нь АНУ-ын Холбооны нөөцийн сангаас бодлогын хүүгээ хэвээр байлгах шийдвэр гаргасан нь хөрөнгө оруулагчдад болгоомжлолыг төрүүлжээ. Холбооны нөөцийн сангаас гаргасан шийдвэрийн улмаас Wall Street дээр хувьцаануудын уналт үүсэв.  АНУ-ын Dow Jones Industrial Average  индекс  0.6%-иар буурч 11,954.94 нэгж болж  тухайн индексийн сагсанд багтдаг 30 компаниас 21 компанийн хувьцааны ханш буурсан бол  S&P 500 индекс 0.9 хувиар буурчээ. Америкийн захын  уналт Японы Nikkei индекс 0.6 хувиар, Австралийн S&P/ASX 200 индекс 0.4 хувь, Өмнөд Солонгосын Kospi индекс 0.4 хувиар тус тус буурахад нөлөөллөө. Өмнөд Солонгосын  Samsung Electronics-ийн хувьцаа  1.6 хувиар, LG Electronics-ийнх  1.2 хувиар, Японы авто машин үйлдвэрлэгч  Honda Motor 1.5 хувь, , Mazda Motor  0.9 хувиар буурч арилжаалагдсан үзүүлэлттэй байна. Харин Австралийн хөрөнгийн зах зээл дээр BHP Billiton-ы хувьцаа 1.1%-иар, төмрийн хүдэр үйлдвэрлэгч Fortescue Metals Group-ийн хувьцаа 1.3 хувиар буурчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ