Кобе хулгайлагдсан охидын гэр бүлд тусламж үзүүлнэ

img

Нэрт сагсан бөмбөгч Кобе Брайнт Нигерийн хэт даврагч “Боко Харам”-ын дайчдад хулгайлагдсан охидын гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэхээр болсон тухай “TMZ” сайт мэдээллээ. Кобегийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлсэнээр “Тэрбээр хулгайлагдсан охидод их санаа зовж байгаа. Тэгэхдээ хэдий хэмжээний мөнгө өгөх мэдээлэл байхгүй байна. Тамирчин тун удахгүй эхнэр Ваннесагийн хамтаар Нигерт очно. Энэ бол баттай мэдээлэл” гэж хэлжээ.

Кобе өнгөрсөн долоо хоногоос эхнэр, хоёр охиныхоо хамтаар Егепит улсад амарч буй юм.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын дундуур “Боко Харам” бүлэглэл 200 гаруй сурагч охидыг хулгайлсан билээ. Энэхүү хэргийн дараа Кобе Брайнт NBA-ийн тамирчдад хандаж Нигерийн Засгийн газарт тусламж үзүүлэх данс нээж, охидыг суллахыг шаардсан билээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ