Баян-Овоо суманд загвар нөхөн сэргээлт хийнэ
Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газар, АНУ-ын Азийн сан хоорондын загвар нөхөн сэргээлтийг хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ажиллагаа өнөөдөр болжээ.
а
Азийн сангаас Нөхөн сэргээлтийн загвар төслийг манай улсын найман газарт хэрэгжүүлж байгаагийн гурав нь Баянхонгор аймагт хэрэгжиж буй аж. Тус аймгийн Баян-Овоо сумын “Алтан ус”, Галуут сумын “Шар хуруу” , Жаргалант сумын “Мандал бүүргийн зүүн салаа” гэх газруудад 5-7.5 га талбайд загвар нөхөн сэргээлт хийх аж.
а
Санамж бичигт аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан, Азийн сангийн “Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог нэмэгдүүлэх нь 2” төслийн менежер Мелони К.Линберг, Баян-Овоо сумын Засаг дарга Ж.Пүрэвсүрэн нар гарын үсэг зурсан байна.
а
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ