М.Жамсран: Бууцаа сэлгэдэггүй малчны малд “Булчин цайх” өвчин тусдаг

img

Сүүлийн үед ашигт малтмал ашигласнаас ихээхэн сөрөг үр дагавар гарч байгаа тухай яригдах боллоо. Түүн дотор Дорноговь аймгийн Улаанбадрах суманд  ураны хайгуул хийж байгаагийн улмаас нутгийн малчдын хотонд элдэв гажиг төл гарсан тухай иргэний хөдөлгөөнийхөн удаа дараа мэдээлснээс нийгэмд цочроо үүсээд байна.

6

Харин Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори болон холбогдох мэргэжлийн хяналтын газруудаас удаа дараа шалгаж,дээрх сөрөг үзэгдлүүд селени хэмээх бодисоос болсон гэсэн дүгнэлт гаргасанбайгаа. Гэтэл эрдэмтэд, мэргэжилтнүүдийн оношилж тогтоосон энэ дүгнэлтийг үгүйсгэх оролдлого гарсаар байгаа юм. Тэгвэл ийм асуудал зөвхөн ураны хайгуул хийгдсэн гэж байгаа Дорноговийн Улаанбадрахад л гараад байна уу гэсэн асуулт гарч ирж байна. Сэтгүүлчийн хувьд аль нэг талын эрх ашгийг хамгаалах гэж зорилгүй энэ асуудлыг эрэн сурвалжилж тодруулсанаа одоо хүргэе.

6

Төл малын гажигтай төрөлт өөр бусад газар ч бас гарсан талаар холбогдох мэргэжлийн хүмүүстэй уулзах үеэрээ ярилцсан юм. Тухайлбал өнгөрсөн гуравдугаар сард Төв аймгийн Баян суманд эмгэгтэй төл гарсан тухай мэдээллийн хэрэгслээр цацагдсаны мөрөөр явж,тус сумын Өгөөмөр багийн Засаг дарга Д.Пүрэвдоржоос тодрууллаа. Тэрбээр хэлэхдээ: “Үүнийг нэг их дуулиантуулаад байх зүйл биш л дээ. Манай нэг малчны хониноос сохор хурга гарсан. Харин Сэргэлэн суманд ганц нэг гажигтай төл гарсан юм билээ. Тэр нь хэвлэл мэдээллээр нэлээд яригдсан. Одоогоор манай багийн нутагт ямар нэгэн эрдэс баялгийн орд уурхай ашиглаж байгаа юм алга.

6

Уул уурхай ашигласнаас малчид хохирч байгаа тохиолдол бий. Ихэнхдээ айлын мал нүх шуудуунд унаж үхэж байна. Бас хулгайд алдагддаг. Зарим нутагт алт олборлогчид айлын тарган шарыг түүж идээд байх үзэгдэл их гарч байна. Ер нь орон нутагт ашигт малтмал хайгчид орчиндоо заавал их бага сөрөг нөлөө үзүүлдэг. Одоо л тийм төл гарлаа гэж яриад байгаа болохоос биш хоёр толгойтой, гурван хөлтөй төл гарч л байдаг Харин манай хуучцуул тийм юмыг олонд хэлэхгүй нууж булдаг ёс байсан. Дээхнэ аймгийн музейд хоёр толгойтой тугалын чихмэл үзмэрт байдаг байж билээ. Сүүлийн үед малчид шүлхий өвчин туссан малаа устгуулаад нөхөн төлбөр авдаг шигээ нэг этгээд төл гарахаар түүнийг дуулиан болгож аль нэгний нөлөөллөөсболсон гэж төлбөр авах арга хэрэгсэл болгож байж мэднэ. Ийм байдал ч ажиглагддаг” гэж ярьсан юм.

6

Мөн энэ удаагийн томилолтоороо “Буман хүлэг” компанийн захирал, малын их эмч М.Жамсрантай бас энэ талаар ярилцсанаа мөн хүргэе.

6

-Та хаана малын эмчээр ажиллаж байв?

-Би 1958 онд Ховд аймгийн ХАА-н техникумийг төгсөөд Төв аймгийн Баянцагаан суманд малын эмчээр ирж ажилласан. Тэр үед тус сумын “Өрнөх амьдрал” нэгдэл байгуулагдаад байсан цаг. Баянцагаан хэзээнээсээ мал ихтэй сум. Нутаг ус гэж дэндүү сайхан. Би өнөөдрийг хүртэл 46 жил малын эмчээр ажиллаж байна. Би тус суманд  20-иод жил ажиллаад Төв аймгийн мал эмнэлгийн газарт лабораторийн их эмчээр ажиллаж байлаа. ХААИС-ийг 1972 онд төгссөн.

6

-Өнөөдрийг хүртэл мэргэжлийнхээ ажлыг хийж байгаа хүнээс асуух юм байна. Монгол малд шинэ өвчлөл гараад байх шиг...?

-Би ч малын өвчлөлийн тухай бол ярина шүү. Улсаас мал эмнэлгийн салбарт ихээхэн анхаарал тавьж  сумдад  салбар нэгжүүдтэй болж, мэргэжлийн малын эмч бэлдэж эхэлсэн сайхан үе байсан. Монгол малын бүх төрлийн өвчнийг анагаахын тулд тухайн үеийн ЗХУ-аас их тусламж үзүүлж мөн СЭВ-ийн шинжилгээний анги их үүрэг гүйцэтгэсэн юм. Шинэ өвчин гарч байгаа талаар мэдэхгүй байна. Сүүлийн үед шүлхий өвчин удаа дараа гарч улсад ихээхэн хохирол учруулсан. Харин ургийн гажигтай төл гарсан тухай дуулдах боллоо. Үүнийг юунаас болсныг тогтоодог Улсын мал эмнэлэг,ариун цэврийн төв лаборатори гэж том байгууллага бий шүү дээ.

6

-Та мэдэж байгаа байх Дорноговь аймгийн Улаанбадрах суманд төрөл бүрийн гажигтай төл гарч байна гэж яригдаж байна. Таныг хөдөөд ажиллаж байхад чинь ийм үзэгдэл гарч байв уу?

-Би наадахыг чинь мэдэхээр барах уу. Сонин хэвлэлээр бичээд л байна. Бүүр байгаад улс төржүүлэх шинжтэй. Ингэж болохгүй л юмсан. Социализмын үед ийм үзэгдэл Сангийн аж ахуйнуудад нэлээд гардаг байсан. Тэр үед сангийн аж ахуйн мал одоогийн яриад байгаа эрчимжсэн аж ахуйн хэлбэрээд орж байсан юм шүү дээ. Жишээ нь “мярнуус” мериносны чиглэлийнгэж годгор сүүлтэй  хонь бий болсон. Үүлдэр угсааг сайжруулах гэж их үзсэн. Суурьшмал байдлаар нэг хашаа, байртай болж эхэлж байсан юм. Харин бэлчээрийн монгол мал бол өөр. Миний ажиллаж байсан Баянцагаан суманд  ийм үзэгдэл мэр сэр гарч байсан. Малчид гажиг төл гарвал их сэжиглэдэг байсан. Малын эмч дэргэд нь байгаагүй бол гарсан гэж огт хэлэхгүй. Хоёр толгойтой, таван хөлтөй хурга ишиг гарсан л байдаг.

6

-Туршлагатай малын эмч хүний хувьд Улаанбадрахад гарч байгаа үзэгдлийг юунаас болсон гэж бодож байнавэ?

-Бэлчээрийн мал гэдэг их онцлогтой. Бидний муу хэлдэг социалист нийгэмд отор нүүдэл их хийдэг байлаа. Тэр үед хаврын 13 ажил гэж мал эмчлэхээр хавар гараад Наадмын өмнө орж ирдэг байсан. Түүнд  боом, дуут хавдар, дотрын хордлого, шүлхий, галзуу гэх мэт өвчлөлөөс урьдчилан сэргийлэх тарилга, эмчилгээ хийнэ. Манай Баянцагаан сум дээд зэргийн идээшилтэй, хужир шүү элбэгтэй мал өвчлөхийн аргагүй нутаг. Малын бруцёллоз өвчин бараг байгаагүй юм шүү дээ. Малд ургамлын бүтэц, хужир чухал үүрэг гүйцэтгэдэг. Малд өгдөг хужир бүх амин дэмийг орлож байдаг. Отор нүүдэл хийх нь мал эрүүлжихэд их нөлөөлдөг. Жилийн дөрвөн улиралд нэг л хаваржаа, өвөлжөөнөөс гарч чадахгүй түүнийгээ тойроод байгаа малчны мал дэвждэггүй. Мөн хуц, ухнаа солихгүй нэг үгээр хэлэхэд цус сэлбэгдэхгүй байх нь урагт муугаар нөлөөлдөг юм. Сүүлийн үед малчид нүүдэл хийхээс залхдаг болсон нь дээрх гажиг гарахад их нөлөөлж байна гэж би боддог. Ер нь нутаг солихгүйгээс үржил селекцийн дутагдал болж малын урагт гажиг бий болж байгаа юм шүү дээ. Мал хувьд шилжсэнээс хойш малын үржлийн гажиг альч нутагт гарах болсон байна билээ. Үүнийг ашигт малтмал олборлосноос болсон гэж бүхэлд нь энэ тал руу буруутгаж болохгүй. Ажиглаж байхад сүүлийн 10 жилийн байдлаар Баянцагаан суманд  ийм үзэгдэл гарах болсон. Улаанбадрахад гарч байгаа төлийн гажиг нь яах аргагүй селекцийн дутагдал, нэг бууцнаасаа холддогүй малчны буруу гэж би хэлэх байна. Ер нь суурь бруцёллоз өвчнөөс шалтгаалж татанхай зэрэг янз бүрийн төл гардаг. Улаанбадрахын гажиг өвчлөлийг нь “Индемие” гэж олон улсын хэлээр нэрлэдэг юм. Энэ нь нутаг солилгүйгээр ургамлаа мөлжчихсөн гээдолон зүйл нөлөөлсөн өвчлөл байгаа юм. Монголоор бол “Булчин цайх” өвчин гэж нэрлэдэг юм.

6

-Хөдөө яваад харж байхад айл бүхэнд “ивомек” тариа байх юм билээ. Өөрсдөө дур мэдэн малаа тарьдаг нь зөв үү?

-Энэ тариаг үе шаттай хийх учиртай. Сүү, махыг их хордуулдаг тариа. Тарьсны  дараа 20-иод хоногийн дотор тэр малын мах, сүүг хүнсэнд ашиглаж болохгүй. Өнгөрсөн жил нэг айлд хотоос хүн ирээд өчигдөр тариа хийсэн болохгүй гээд байхад тэр яах вэ гээд гурван  хонь аваад явж байхыг харсан. Тэгэхээр бид ямар мах идэж байгаагаа мэдэх хэрэгтэй байна. Гаднаас оруулж ирж байгаа малын эм тарианы чанар маш их муудсан байна билээ. Био тарилга чанар муутай гарч байна. Малчид нэгэн үе малдаа туулгалт хийлгэх, намар угаалгахаа больчихоод байсан. Харин одооноос хийлгэхийг хүсдэг болсон байна билээ. Дээр үед бид график гаргаад айлуудын малыг угаадаг байлаа шүү дээ. Мал угаахын ач тусыг хуучны хүмүүс сайн мэднэ дээ. Ер нь мэдэж авахад бууцаа сэлгэдэггүй малчны малаас “Булчин цайх” өвчин тусна гэдгийг мэдэж байх хэрэгтэй. Миний ажиллаж байсан Баянцагаанд гэхэд айлууд нүүхээ больсон. Тэднийд тийм төл гарсан байна гэж яриад байгаа юм. Мал маллах ухааныг зааж сургадаг ахмад хүмүүс дутагдаж байгаа нь илт харагддаг. Мотоцикль унаж малаа хариулж байгаа малчдын хотонд юу чгарч болохоор байна шүү дээ. Энэ өвчлөл ганцхан Улаанбадрахад байгаа юм биш. Одоо л үүнээс сэргийлэх хэрэгтэй байна.

6

-Орон нутагт мал эмнэлгийн байгууллага ямар бүтэцтэй ажилладаг юм бэ?

-Одоогоор аймгуудад Үйлдвэр хөдөө аж ахуйн газар гэж байгууллага бий. Үүн дотор мал эмнэлгийн хэлтэс гэж байдаг. Монгол Улсад мал эмнэлгийн салбар уналтад орчихсон. Босоо удирдлагатай болохыг хүсдэг. Хэдэн жилийн өмнө 1000 эмчийн зөвлөгөөн болоход эмч нар саналаа хэлсэн. Дарга, сайд нар толгой дохиод “мэдлээ” гээд л тарсан. Төв аймгаар жишээ авахад Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын даргаар нь таваар судлагч мэргэжилтэй хүнийг томилсон байх жишээтэй. Манай улсад урдаа барьдаг ганц Биокомбинатад үйлдвэрлэж байгаа био тарилга чанар муутай болсон. Өвчилсөн малд сахуугийн антивирусыг 6-9 грамм тарих ёстой. Гэтэл сахуутсан унаганд тарихад эргээд сахуутаад байсан. Энэ мэтчилэн чанар муутай эм, тариа Улаанбадрахын малыг эрүүлжүүлэхэд нөлөөлж чадахгүй байх. Энэ байдлаар малын өвчлөл цаашид хүрээгээ тэлж мэднэ. Хэдхэн хоногийн өмнө би Төв аймгийн Баян сумын баруун урд талаар яваад ирлээ. Замдаа нэг айлд буусан. Айлын хөгшин “янз бүрийн төл гараад байна, юу болж байна вэ”  гэж асууж байсан. Сумдад малын эмч нэртэй хүмүүс бий. Тэд нь янз бүрийн юм болоход дуудаад ирдэггүй гэсэн. Тэгэхээр малын өвчлөл ихсэхээс аргагүй. Тэгсэн хэрнээ тайлангаа таамгаархудлаа гаргаад явуулчихдаг. Үнэн сэтгэлээсээ ажилладаг малын эмч хүн ховор байна.

6

Дээрхи ярилцлагаас харахад 90-ээд онд хувьчлагдсан мал эмнэлгийн салбарын үйлчилгээг сайжруулах орон зай байна, малчид бууцаа сэлгэдэг байх хэрэгтэй юм байна.

6

Н.Лхагвасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
ali gazar yamarch malchin ovoljoo xavarjaagaa choloolj nuuj bgaa bas xuts uxnaa 2-3jild togtmol solij bgaa tanii naad xelj bga ugiig mongolchuud ali xeden myangan jilees ovluuleed irsen yum.....chi ooroo ulaanbadraxad ochood mal mallaad uz....chamaas busad ni teneg uu
2014-07-04
ёстой голоор нь хэлж ээ:
энэ хутшан үймүүлэгч тбб-ынхан ийм юмыг ойлгодог болов уу? эсвэл мэдсэн ч мэдээгүй царайлаад хутгах ажиллаа хийж явдаг болов уу?
2014-07-04
малын эмч:
жамсран гуйад баярлалаа. төр засаг ийм туршлагатай хүмүүсийн үгиийг сонсож,тэр мал эмнэлгийн газар, төв лабораиторийн мэдлээггүй нөхдийн худал үгээр ажил хийхээ болих хэрэгтэй. монголынэ мал эмнэдлэг үнэхээр угалиад орсон. шалтгаан нь мэдлэггүй малын эмч дарга, далагагүй худалдаачин малчин 2 шүү. үхаая ераөнхий сайдыэ хүмүүсийг маш чухал газрын даргаар тавьж байгаа алдаагаа даруй засахгүй бол улаанбадрах монголоор нэг болно. өөрөөр хэлвэл худал онош, залхуу малчин, мэдлэггүй малын эмч 3 төрд хэзээ ч тус болж чадахгүй. жамсран гуай мэтийн дадлагатай малын эмч нарыг мал эмнэлэг, үржлийн газарт ажиллуулах юмсан. даанч улс төрийн тоглоом өөр л дөө. үнэхээр мал эмнэлэг уналтаа зардлаад малчдаас уучлалт гуйгаад салбарын нэр салбагнадаг хуурамч долдой нараас салах цаг болсон шүү. тэгэхгүй бол хичнээн дэмжээд, хэдэн зуун сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд, үйлдвэрээ шинэчлээд, эм, тариагаар хангаад ямар ч үр дүнд хүрэхгүй. ганцхан сайн боловсон хүчин, дээр нь хүн чанартай, малд хайртай малын эмч л үүнийг босгож чадна. олон улсын өмнө хэлэх үггүй мөртлөө дагаал салбагнаад байгаа шүү, наад ерөнхий эмч шиг юм чинь. ичмээр л байна даа.
2014-07-04