Н.Алтанхуяг: Эдийн засаг хүндэрсэн гээд дуулж ч болохгүй юу

img

Долоо хоног бүрийн пүрэв гаригт болдог “Ерөнхий сайдын 30 минут” уулзалтын төгсгөлд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулдаг уламжлалтай. Асуулт хариултын дэлгэрэнгүйг хүргэж байна.

ыя

-Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног юу болж байгаа вэ. Бараг талдаа орчихлоо, хэрэгцээтэй шаардлагатай хуулиудаа УИХ-аар батлуулж чадсан уу?

-100 хоногийн ажил маань Засгийн газар өөртөө илүү ачаа авах үүднээс гарч ирсэн асуудал ш дээ.ажил явж байгаа. Илүү олныг хамарсан, илүү анхаарал татсан ажил хийе, засаг төр нь анхаарлаа хандуулья гэсэндээ эхлүүлсэн. Бизнесийн орчин нөхцлийг өөрчлөе, ажил хийж байгаа нэгэндээ дэм больё энэ чиглэлээр нилээн ажил хийлээ. УИХ-д нилээн төсөл өгсөн. Ихэнх нь батлагдсан. Ажил явж байна. 100 хоногийг мушгих хэрэггүй. 100 хоногийн дотор бүх юм гял цал болохгүй ч маш олон ажлыг амжуулна.

й

-Сүүлийн өдрүүдэд орон сууцны урт хугацаат найман хувийн зээлийн хүү нь  инфляцийн өсөлтөөс болж нэмэгдээд 9.7 хувьд хүрсэн тухай яриа гарч байна. Энэ үнэн үү?

-Найман хувийн орон сууцны зээл хэвийн олгогдоод явж байгаа. Ямар нэгэн саад тотгор учраагүй байгаа. Инфляци өссөн хэдий ч зээлийн хүүг нэмэх асуудлыг Засгийн газрын төвшинд яриагүй, тийм шийдвэр гараагүй гэж ойлгох хэрэгтэй. Хүүг өсгөхдөө тулбал 9 хувиас хэтрэхгүй. Юмны үнийн өсөлтийг бид харж байгаа. Гэхдээ одоогоор өсгөх шаардлага харагдахгүй байгаа. Ер нь анх 8 хувийн зээл чиь +, -1 гэж явж байгаа шүү дээ.

ы

-Гурилын үнэ хөөрөгдөж байгаа нь ҮХААЯ-ны үйл ажиллагаатай холбоотой хэмээн шүүмжилж байна?

-ҮХААЯ-ны хувьд өмнөх болон одооны сайд аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллаж ирсэн. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд гурил үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, ойлголцсон. Тиймээс гурилын үнийг зориудаар өсгөж байгаа шалтаг шалтгаан байхгүй гэж бодож байна.

й

-Хөгжлийн банкинд мөнгө байгаа юу. Нийслэлээс орон нутаг явах автозамыг засахад зориулж Засгийн газраас 17.6 тэрбум төгрөг гаргахыг зөвшөөрсөн. Гэтэл орон нутагт ажиллаж байгаа замын компаниуд Хөгжлийн банк мөнгө өгөхгүй байна гээд ажил нь удааширсан байна.

-Хөгжлийн банкинд мөнгө байгаа. Чингис бондын 1.5 тэрбум ам.доллар чинь төгрөг болоод тэр төгрөгний хагас нь бүтээн байгуулалт болоод гарчихсан. Үлдсэн хагас нь байгаа. Байхдаа Хөгжлийн банкинд байдаггүй. Арилжааны банкуудад байршуулж, хүүгээ төлж байгаа. Засгийн газрын зургаадугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар Дархан, Төв, Өвөрхангай чиглэсэн замыг  засья гэж шийдвэрлэсэн. Ингээд гурван чиглэлд зам засахад 17.6 тэрбум орчим төгрөг хэрэгтэй гэсэн тооцоо гарсан. Энэ шийдвэрийг Засгийн газар гаргачихсан байгаа. Ажил нь удахгүй эхэлж, замууд засагдана.

й

-888 төсөл юу болж байгаа вэ?

-888 төслийн хувьд түрүүчээсээ Арилжааны банкууд нь шалгаруулаад шалгуур давсан аж ахуйн нэгжүүд Хөгжлийн банкаар дамжуулж санхүүжилтээ авч байгаа.  Одоогоор 20 гаруй төсөл мөнгөө аваад байгаа.

й

-Хууль зүйн сайд Х.Тэмүүжин болон н.Сарангэрэл гэх эмэгтэйтэй холбоотой янз бүрийн асуудал гарч байна. Засгийн газрын тэргүүний хувьд та энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Х.Тэмүүжингийн талаар би юу хэлэх вэ дээ. Ер нь бол харахаар манай улсад нэг буруу юм болоод байна. Зохион байгуулалттай, гүтгэлгийн чанартай муухай ажил зохион байгуулдаг бүлэг хүмүүс бий болсон байна гэж харж байна. Хүн рүү утастаж, хариуцлагатай цагдаагийн ажилтныг гүтгэж, элдвээр дарамталж байгаа нь зохисгүй хэрэг. Энэ асуудалд хуулийн дагуу хариуцлага тооцох ёстой.

й

-Төмөр замын царигийн асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэлгүй хойшлуулсан шалтгааныг тайлбарлаач?

-УИХ-аар хэлэлцэгдсэн ч хэлэлцүүлэг нь хойшлогдсон. Хүмүүс нүүрсээ ачаад Хятадад өгөх гээд байна гээд шууд ойлгоод байгаа. Хятадад л ганцхан гаргах гээд байгаа юм биш. Хятадаар дайрч БНСУ юмуу Япон руу нийлүүлэх боомт руу очих юм. Хятадын нутгаар дайруулахад хэдэн төгрөгөөр тээвэрлэх юм, ямар татвар хураамж төлөх юм. Хичнээн хэмжээтэйг тээвэрлэж болох юм гэсэн нөхцлүүдийг тохирох хэлэлцээр явж байгаа. Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг сонслоо. Хагас сайн өдөр Хятад явж хэлэлцээрийг үргэлжүүлнэ. Энэ хэлэлцээр удахгүй дуусна. Гэтэл энэ асуудлыг улс төржүүлж Засгийн газар хамаг нүүрё урагш нь зөөгөөд байна гэж мэдээлж байна. Төмөр замын бодлогын төслийг УИХ-ын гишүүн Х.Баттулга өмнөх парламентын үед Зам тээврийн сайдаар ажиллаж байх үедээ УИХ-д оруулж ирж батлуулж байсан. Түүнийг нь Засгийн газар үндсэнд нь барьж экспортын чиглэлийн төмөр замын төсөл боловсруулан УИХ-д оруулж ирсэн. Түүнийгээ УИХ-ын гишүүн Х.Баттулга одоо үгүйсгэн, эх орноо худалдах гэж байгаа мэтээр ярих нь утгагүй. Х.Баттулгын батлуулсан төмөр замын бодлогод Монгол Улс долоо, найман газраар олон улсын гарцтай болохоор туссан, тэр тусмаа Ганц модны боомтоос хил хүртэл нарийн царигтай төмөр зам тавих нь эдийн засгийн агуулгаараа улсад илүү ач холбогдолтой гэж үзсэн.

ы

-Долоодугаар сард багтаад Төрийн өмчийн хорооноос 22 аж ахуйн нэгжийг хувьчилна гэсэн. Энэ нь жагсаалтад бүртгэгдсэн төрийн өмчит компаниуд уу аль эсвэл жижиг газрууд юм уу?

-Жижиг  гэзруудыг хэлж байгаа юм. Одоо жишээ нь, Төр засгийн үйлчилгээний газар гээд Горхитод нэг амралт байна. Гаалийн ерөнхий газрын нэр дээр Горхитод нэг амралт байна. Орон нутагт төрийн байгууллагуудын нэр дээр амралт байна. Тиймэрхүү газруудыг ил тод зарлаад дуудлага худалдаагаар зарна гэсэн юм.

ый

-Эдийн засаг хямарчихсан энэ үед таны санаачлагаар баяр наадмын өдрүүдэд дуун цэнгүүн зохион байгуулна гэж хөтөлбөрт багтаасан байсан. Төсвийн мөнгө дэмий зарлагадсан ажил болох юм биш үү?

-эдийн засаг хүндрэлтэй байна гээд дуулж ч болохгүй юж. Тэр чинь ийм учиртай юм. Наадмаар таван хоног амарч байгаа юм чинь монголчууд маань нэг оройг сайхан дуулж өнгөрүүлье. Тэр дотроо эх орныхоо тухайг дууг дуулья. Засгийн газраас нэг төгрөг ч гарахгүй. Би компаниудад албан бичиг явуулсан байгаа. Эх орноо магтан хамтдаа дуулья гэсэн энэ арга хэмжээг зохион байгуулахад оролцоорой хэмээн бичиг хүргүүлсэн. Ингэснээр монгол түмэн минь нэг орой эх орноо магтаж, омогшиг л гэж бодсон юм.

й

П.Нарандэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
mongoliin hamgiin mundag eronhii said
2014-10-18
mongol:
mongoliin hamgiin archaagui eronhii said
2014-07-04
mongol:
mongoliin hamgiin archaagui eronhii said
2014-07-04