“Кожеговь” компани Онгон суманд болсон үйл явдлын Талаархи мэдэгдлийг няцааж байна
Зарим төрийн бус байгууллага (ТББ)-аас 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр Сүхбаатар аймгийн Онгон суманд“Кожеговь”компанийн гэрүүдийг буулгасан талаар хийсэн мэдэгдлийг “Кожеговь” компани няцааж, дараахи хариултыг өгч байна.
6
“Кожеговь” компани: -“Кожеговь компани нь Сүхбаатар аймагт ураны хайгуулын 14 лиценз эзэмшдэгийн зарим нь Онгон сумын нутагт бий. Тус компани уран олборлох үйл ажиллагаа Монгол Улсад явуулж байгаагүй. 2014 оны хувьд ураны хайгуулын ажлаа Сүхбаатар аймагт одоог хүртэл буюу 2014 оны 7 дугаар сарын 3-ны байдлаар тус компани эхлээгүй байна. Харин 2014 оны 6 дугаар сарын 22-ны өдөр бэлтгэл ажил хийгдэж байсан билээ. “Кожеговь” ХХК нь түр байгуулж ашиглах гэр хээрийн ангид зориулан газар ашиглах зөвшөөрлөө 2014 оны 6 дугаар сарын 6-нд Онгон сумаас авч, газрын ашиглах төлбөрийг Онгон сумын дансанд тушаасан юм.
6
2014 оны 6 дугаар сарын 22-ны өдөр цөмийн эсрэг ТББ-ууд Онгон суманд очиж, малчдад худал, хуурмаг зүйлийн талаар ташаа мэдээлэл өгөх зорилготой суртал ухуулгын кино үзүүлсэн. Киноны дараа тус ТББ-уудын идэвхтэн, дагагчдын өдөөн турхиралтаар тэдний хамт Сүхбаатар аймгийн Онгон сумын 80 гаруй малчин “Кожеговь” компанийн ажилчдыг Онгон сумын нутгаас нэн даруй явахыг шаардсан. Тэд тэнд бариад удаагүй байсан “Кожеговь”-ийн хээрийн ангийн 8 гэрийг буулгасан. Дараа нь “Кожеговь” компанийн гэрээлэгч, монгол өрөмдлөгийн компани болох “Уран дриллинг” компанийн анги руу явсан.
“Кожеговь” компанийн ажилтан ажиллагсад өөрсдийн аюулгүй байдлыг хангах үүднээс тухайн газрыг орхин явсан ба азаар ямар нэгэн гэмтэл, бэртэл учраагүй байна.
6
ТББ-ын нэгэн хүн хэлэхдээ “Кожеговь” компанийн 17 гэрийг буулгаж өөр нэг ТББ-д хүлээлгэж өгсөн хэмээн мэдэгдсэн. Компанийн хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр буулгаж, гэрүүдийг дээрэмдсэн нь хуулийн дагуу хүлээн зөвшөөрч боломгүй үйлдэл юм. Энэ асуудлаар “Кожеговь” компани аймаг, сумын Цагдаагийн газар гомдол гаргасан байгаа.
6
“Кожеговь” компани нь холбогдох хууль, журмын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Манай компани нутгийн малчид, иргэдтэй үр дүнтэй яриа хэлэлцээ хийхээр олон сарын турш хичээж ажиллаж байна.Гэвч хүч хэрэглэхээр заналхийлэх нь яриа хэлэлцээ биш, зөрчлийг бий болгодогт бид харамсаж байна. Бид энэхүү сүрдүүлгийн шинжтэй үйл ажиллагааг буруушааж байгаа бөгөөд “Кожеговь” компани болон түүний толгой компани болох “АРЕВА” группын эсрэг хийж буй гэмт хэргийн шинж чанартай үйл ажиллагаагаа зогсоохыг ТББ-аас шаардаж байна” гэсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ