Авто замын ажлын гэрээг дуусгавар болгожээ

img

Засгийн газрын ээлжит хуралдаанааар Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг гэрээт хугацаандаа дуусгах боломжгүй болсон тул “Тэнгэр уул констракшн” ХХК, БНХАУ-ын Шандон Зонгхун зам, гүүрийн барилгын компанийн түншлэлтэй байгуулсан гэрээг дуусгавар болгох. Уг авто замын барилгын ажлыг техник, ажиллах хүчний чадавх сайтай компанитай шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлэхийг Зам, тээврийн сайд А.Гансүхэд даалгажээ.

а

Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын  ажил  гүйцэтгэх гэрээг 2012 оны 5 дугаар сарын 15-ны өдөр  “Тэнгэр уул констракшн” ХХК, БНХАУ-ын Шандон Зонгхун зам, гүүрийн барилгын компанийн түншлэлтэй байгуулан замын барилгын ажлыг эхлүүлсэн байна. Замын барилгын ажлын төсөвт өртөг нь 38.2 тэрбум төгрөг бөгөөд Гүйцэтгэгч гэрээний дагуу 2013 оны 12 дугаар сарын 1-ний дотор авто замын ажлыг бүрэн дуусгаж ашиглалтанд оруулах ёстой байжээ.

а

Тус замын барилгын талбайд өнөөдрийн байдлаар хөрс хуулалт 86.1 хувь, далан 58.5 хувь, хөлдөлтөөс хамгаалах үе 29.6 хувь, суурь 1.7 хувь,  хучилт 16.5 хувь, гүүр 40 хувь, хиймэл байгууламжийн ажил 47 хувь, барилгын ажлын явц 50.1 хувьтай байгаа аж. Одоогийн байдлаар замын барилгын ажлын талбайд нэг ч ажилтан байхгүй, 64 машин механизм, тоног төхөөрөмж байгаа гэнэ. “Тэнгэр уул констракшн” ХХК, БНХАУ-ын Шандон Зонгхун зам, гүүрийн барилгын компанийн түншлэл нь Хөгжлийн банкнаас 17.3 тэрбум төгрөгийн санхүүжилт аваад байгаа аж.

х

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ