Л.Гансүх ЗГ-ын хүндэт өргөмжлөлөөр шагнуулна

img

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 93 жилийн ойг тохиолдуулан төрийн болон үйлчилгээний салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, хөдөлмөрийн амжилт гаргасан дараах хүмүүсийг Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагнахаар шийдвэрлэжээ.

а

Тодруулбал,  Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх, МХЕГ-ын улсын ахлах байцаагч Ш.Оюунчимэг, ЗГХЭГ-ын ахлах референт Н.Буяндэлгэр, Швейцарийн холбооны Улсын иргэн, доктор Бит Кехтер, Сангийн яамны Төрийн сангийн газрын Хэлтсийн дарга Ц.Ариунсанаа, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын хөдөө аж ахуйн цаг уурын харуулын ажиглагч Б.Оюунцэцэг, ХЗЯ-ны  Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг нарыг Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагнах юм байна.

а

Мөн БХБЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн О.Нямхүү, Монгол цэргийн музейн ерөнхий нягтлан бодогч Л.Ганхуяг, СБД-ийн Боловсролын хэлтсийн дарга Д.Адьяасүрэн, ЗТЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Ж.Батболд, ССАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн мэргэжилтэн С.Батцэцэг, ҮХААЯ-ны Хяналт-Шинжилгээ үнэлгээ, дотоод аудтын газрын дарга У.Сауле. Хөдөлмөрийн яамны Ажиллах хүчний шилжих хөдөлгөөний хэлтсийн дарга С.Жамьянсүрэн, ХАХНХЯ-ны  Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Мөнхзул, ЭЗХЯ-ны Хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлт, зохицуулалтын газрын орлогч дарга Г.Батхүрэл, Эрчим хүчний яамны бичиг хэргийн эрхлэгч Х.Отгонбат, ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Санхүү, эдийн засгийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Амар, УУЯ-ны Уул уурхайн бодлогын хэлстийн дарга Б.Нэргүй нарт Засгийн газрын хүндэт өргөмжлөл гардах аж.

а

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tug.t:
uursduu shagnuuldagaa bolio.jinhen ajil hiij baigaa ni chimeegvi baidag darga nar...
2014-07-04