Хөрөнгө оруулалтын чуулга уулзалт өндөрлөлөө

img

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Хөрөнгө оруулалтын газар, МҮХАҮТ болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Худалдааны танхим хамтран Монгол Улс болон БНХАУ-ын ӨМӨЗО хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Монгол Улс – ӨМӨЗО Хөрөнгө оруулалтын чуулга уулзалт-2014”-ыг энэ сарын 2, 3-ны өдрүүдэд МҮХАҮТ дээр зохион байгууллаа.

s

Энэхүү чуулга уулзалтанд БНХАУ-ын ӨМӨЗО-аас Эрчим хүч, Зам тээвэр, Барилга, Уул уурхай, Хүнс, хөдөө аж ахуй, Харилцаа холбоо, Худалдаа, Банк санхүү, Байгаль орчины салбарын нийт 200 орчим хөрөнгө оруулагч, бизнесийн төлөөлөгчидийн өргөн бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирсэн бөгөөд Монголын талаас 160 гаран компани аж ахуйн нэгжийн 200 гаран хөрөнгө оруулагчид оролцож байна.

as

Уулзалтын эхний өдөр Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжил ба хөрөнгө оруулалтын сэдвээр илтгэл тавьж,  Төр-хувийн хэвшлийн түншлэл, ӨМӨЗО-ны эдийн засгийн хөгжлийн төлөв, тэргүүлэгч үйлдвэрлэл, гол төслүүдын талаар танилцуулж, хоёр тал бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх үүднээс хөрөнгө оруулалт шаардагдаж буй төсөл, хөтөлбөрүүдээ танилцуулж, салбар тус бүрээр бизнес уулзалтуудыг зохион байгуулсан юм.

a

Харин өнөөдөр Монгол Улсын Хөрөнгө оруулалтын газар болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Худалдааны танхим хоорондын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурахын хамт БНХАУ болон Монголын 12 компани хамтран ажиллах гэрээ байгууллаа.

a

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

uneun:
deeguur ah nar l yum hiigeed ch bgaa yum shig hiihgeed d ch bgaa yum shig, tegeed ard tumend ashig irj bna uu, tugrug ulam sulraad, mongol hun uneguideed gadaaduud hadand garaad l baih shig bna
2014-07-19
uneun:
deeguur ah nar l yum hiigeed ch bgaa yum shig hiihgeed d ch bgaa yum shig, tegeed ard tumend ashig irj bna uu, tugrug ulam sulraad, mongol hun uneguideed gadaaduud hadand garaad l baih shig bna
2014-07-19